Японы Ерөнхий сайд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна


5-р сарын 25
11 цаг 51 минут

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх долоодугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа талаар Засгийн газрын эх сурвалжууд мэдээлэв.

 Эх сурвалжуудын мэдээлснээр, К.Фүмио Литва улсад болох дэлхийн хамгийн том цэргийн эвслийн уулзалтад түнш орны төлөөлөгчийн хувиар оролцох бодолтой байгаа ажээ. Оросын өдүүлсэн дайн үргэлжилсээр байгаатай холбоотойгоор уулзалтын үеэр Украинд дэмжлэг үзүүлэх талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна.

Япон улс энэ сарын эхээр Хирошима хотдоо “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Литвад хүрэлцэн очих үеэрээ К.Фүмио Япон улс Украины асуудлыг зохицуулахад үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж буйг илэрхийлэхийг зорьж байгаа ажээ.

 Түүнчлэн Орос, Хятад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлагатай байгаа тул К.Фүмио НАТО-той харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Тэрбээр Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой гэсэн Японы байр суурийг цохон тэмдэглэх төлөвтэй байна.

К.Фүмиогийн хувьд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буй нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард уг уулзалтад оролцсон Японы анхны Ерөнхий сайд болсон билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна9 сар 25. 18:23Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ9 сар 25. 18:21Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ9 сар 25. 18:20С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ9 сар 25. 18:19АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна9 сар 25. 18:17Монгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд9 сар 25. 18:16Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна9 сар 25. 18:15АТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ9 сар 25. 18:14Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.