Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн 7 км төмөр замыг нээнэ


5-р сарын 24
16 цаг 36 минут

Өмнөговь аймгийн Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн долоон км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг энэ сарын 27-нд нээнэ.

Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын албаныхан оролцох юм. Уг замын бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ, "Шивээхүрэнгээс Сэхэ чиглэлийн төмөр зам барьж байгуулах эрхийг Нарийнсухайт төмөр замын компанид олгосон. Энэхүү төмөр замыг Нарийнсухайтын бүлэг ордоос Хятад улс руу нүүрс экспортлох зорилгоор хийж буй. Гол төмөр зам 7 км, салбар төмөр зам 20 орчим км байх бөгөөд 200 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлж байна. Уг төмөр замыг зургаан жил ашигласны дараа 100 хувь төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.

Мөн Шивээхүрэн, Нарийнсухайт, Арц суурь чиглэлийн 1250 км төмөр зам барьж байгуулах ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэй. Хөөт, Бичигт, Зүүн хатавч чиглэлийн 426 км төмөр замын ажлыг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж, компанийг сонгоод байна. Зургаадугаар сард багтаан концессын гэрээ байгуулна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хил холболтын төмөр зам барьж байгуулах ажлууд эрчимтэй явагдаж байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.