"БЗС-ийн IT хэлтсийн дарга нь төв сервер дээр ямар нэг мэдээлэл устсан зүйл байхгүй гэдгийг бичгээр ирүүлсэн"


5-р сарын 24
16 цаг 34 минут

Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа эцэг эхчүүдийг дуудаж, дарамталдаг" гэсэн өргөдлүүд над дээр ирж байв. Түүнийг нь би өчигдөр О.Сийлэгмаад бүгдийг нь хэлсэн.

Хариуд тэрбээр "Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүүхдүүдтэй биш, эцэг эхтэй харьцах тохиолдол гардаг учир тийм асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, зарим үед ажлын компьютер дээрээс файл хуулж аваад гэртээ очоод ажилладаг байсан. Ингэхдээ ямар файлыг хэзээ хуулж авсан нь систем дээр тэмдэглэгддэг. Мөн намайг ажлаас гарахаас өмнө ажлын компьютерын нууц үгийг солих гэсэн оролдлогууд гарч байсан" гэсэн юм. 

Үүний дагуу О.Сийлэгмаатай хамт ажиллаж байсан Боловсролын зээлийн сангийн дарга асан Ж.Ариунболд болон одоогийн удирдлага Д.Гарди нартай уулзаж, ийм асуудал гарсан эсэхийг тодруулахыг үүрэг болгосон. 

Энэ хүрээнд тус сангийн IT хариуцсан хэлтсийн дарга нь өчигдөр надад мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэлд "О.Сийлэгмаагийн харьцаж байсан серверийн талаар дурдаад, төв сервер дээр ямар нэг мэдээлэл устсан, алга болсон зүйл байхгүй" гэдгийг бичсэн байна. 

Тийм учраас мэдээллийг санаатайгаар устгасан зүйл байхгүй гэдгийг хэлье" хэмээсэн юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ1 цаг 36 минутын өмнөХүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ1 цаг 37 минутын өмнөMеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна1 цаг 40 минутын өмнө30 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ1 цаг 41 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов1 цаг 42 минутын өмнөЗарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна1 цаг 43 минутын өмнө"Сурагчдын гэрээс сургууль хүртэл аюулгүй зорчих орчныг бүрдүүлнэ"2 цаг 4 минутын өмнөКарин Питтнер: ChatGPT-ийг мэдлэг, мэдээлэл авах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай2 цаг 5 минутын өмнөБ.Мөнхжаргал: Зээл нь өөрөө зорилго биш, харин бизнесээ өсгөх хэрэгсэл гэдгийг ойлгох нь чухал2 цаг 15 минутын өмнөАЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.