Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөгдөөгүй ₮169 тэрбумын зээлийн 78 хувийнх нь хугацаа дууссан байна


5-р сарын 24
16 цаг 27 минут

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн shilen.gov.mn-д нээлттэй байршуулсан мэдээллийг хүргэе. 

Тус сан нь нийт 207 гаруй тэрбум төгрөгийн 8,993 зээлийг 1994 оноос эхэлж олгожээ. Үүнээс 169 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Тодруулбал, 38 гаруй тэрбум төгрөгийн 832 зээлийн хугацаа дуусаагүй байгаа юм. 

Харин 131 гаруй тэрбум төгрөгийн 8,161 зээлийн хугацаа нь дууссан хэдий ч төлөгдөөгүй байна. Тодруулбал, 1,539 ААН, 2,400 иргэн, 82 ТББ, 175 төрийн байгууллага зээл авч хугацаа дууссан ч эргэн төлөөгүй байна

  1. "Арованна" ХХК-МХС 2017 онд 4.5 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд дууссан ч огт төлөлт хийгээгүй. 
  2. "Милл хаус" ХХК 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тухайн ондоо зээлийн хугацаа дууссан бөгөөд 3.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. 
  3. "Эрдэнэтфүүдс" ХХК 2017 онд 5.4 тэрбумын зээл авч тухайн ондоо хугацаа дууссан ч 2.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй.
  4. "Дархан гурил тэжээл" ХК 2011 онд 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа тухайн ондоо дууссан боловч одоогоор 1.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. 
  5. "Чансаа хан хөхий холдинг" ХХК 2017 онд 2.1 тэрбум төгрөгийн зээл авч 2022 онд зээлийн хугацаа дуусан ч огт төлөлт хийгээгүй гэх мэт мэдээллүүдийг үргэлжлүүлэн shilen.gov.mn-ээс харах боломжтой. 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эх үүсвэрээр нь ангилбал, 

  1. БНХАУ-ын Засгийн газрын зээлээр 27 гаруй тэрбум төгрөг
  2. БНБУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8.37 тэрбум төгрөг
  3. Улсын төсвөөс таван тэрбум төгрөг
  4. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 сая төгрөг гэсэн эх үүсвэрүүдээс бүрддэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна8 цаг 35 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ8 цаг 36 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ8 цаг 37 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй8 цаг 38 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ8 цаг 39 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав8 цаг 40 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана8 цаг 43 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ8 цаг 44 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ8 цаг 44 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ8 цаг 45 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ8 цаг 46 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.