“NASA” Японы буугч аппаратын үлдэгдлийнх байж болзошгүй зургуудыг дэлгэжээ


5-р сарын 24
16 цаг 25 минут

Мягмар гарагт АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Японы буугч аппаратын амжилтгүй газардсан Сарны хэсгийн зургуудыг дэлгэжээ.

АНУ-ын “Lunar Reconnaissance Orbiter” тойрог замын аппаратын авсан зургуудад буугч аппаратын хэсгүүд гэж үзэж буй дөрвөн объект харагдаж байжээ. Токио хотод төвтэй “ispace” компанийн бүтээсэн уг аппарат нь 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй байжээ.

“NASA”-гийн “Twitter” хуудсанд мэдээлснээр, тойрог замын аппаратын камер “Hakuto-R Mission 1” буугч аппаратын унасан газрыг дурандаа буулгасан байна. Уг аппарат нь дөрөвдүгээр сарын 26-нд Саран дээр газардуулах оролдлогын үеэр холбоо тасарсан юм. “NASA” ирэх саруудад уг газрыг илүү нарийвчлан судална гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн буугч аппарат дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сарны гадаргуугаас ойролцоогоор 100 км-ийн өндрөөс бууж эхэлжээ. “ispace” компанийн мэдээлснээр, аппарат өндрийг буруу тооцоолсны улмаас гадаргуу дээр унаж, газардахаас нь өмнө түлш нь дууссан гэж үзэж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.