Л.Энх-Амгалан: БЗС-д долоо хоногт 1.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн


5-р сарын 24
16 цаг 19 минут

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ сүүлийн өдрүүдэд иргэдийн анхаарлыг ихээр татаж буй Боловсролын зээлийн сангийн асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, "Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл өнгөрөгч сарын 7-ны өдрөөс ил болсон. Уг сан 1997 оноос хойш 150 мянган оюутны 1.2 сая удаагийн зээл, тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 700 тэрбум төгрөгийг дотоодын их, дээд сургуульд хуваарилсан. Манай иргэд гадаадын их, дээд сургуульд суралцахаар явсан хүүхдүүдийн асуудлыг сүүлийн өдрүүдэд ихээхэн хөндөж байна. Одоогийн байдлаар 1997 оноос хойших гадаадад суралцахаар явсан болон төгссөн суралцагчдын мэдээллийг ил болголоо. 

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн магистр, докторын сургалтад хамрагдсан оюутнуудын тоо анх энэхүү мэдээллийг цацаж байх үеийнхтэйгээ таарч байгаа. Иймд энэхүү мэдээллийн хүрээнд тухайн суралцагч зээл, тэтгэлэгт хамрагдаж, тэр үеийн шаардлагыг хангаж байсан эсэх, сонгогдсон сургуульдаа суралцсан эсэх, төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.