Ажлын байранд зуучилна гэх зард хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ


5-р сарын 23
11 цаг 42 минут

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлсээр байгаа ч “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа аж.

Зүүн Өмнөд Азийн энэхүү бүс нутаг нь цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа болон мансууруулах бодисын хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин” гэж олон улсад нэрлэгддэг бүс нутаг юм. Иймд олон нийтийн танил тал, найз нөхөд, цахим сүлжээгээр Зүүн Өмнөд Азийн орнуудад ажлын байранд зуучлах саналаас татгалзах нь зөв юм. 

Ийм төрлийн мэдээлэл авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас дахин сэрэмжлүүллээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ6 цаг 22 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ6 цаг 24 минутын өмнөУлирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргааш эхлүүлнэ6 цаг 25 минутын өмнөДалайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ7 цаг 11 минутын өмнөХүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно7 цаг 13 минутын өмнөОюутолгой компани газрын доройтлыг бууруулах зорилгоор 100 сая мод өвлүүлнэ7 цаг 14 минутын өмнөАН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв7 цаг 15 минутын өмнөСаудын Араб, БНСУ-ын хөлгүүд Ормузын хоолойд халдлагад өртжээ7 цаг 30 минутын өмнө"Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй"7 цаг 31 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас мас-рестлингийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ7 цаг 31 минутын өмнөТэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ9 сар 2. 15:51Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ9 сар 2. 15:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.