109 хувийн инфляцтай Аргентин улс хамгийн том мөнгөн дэвсгэртээ гүйлгээнд гаргажээ


5-р сарын 23
11 цаг 40 минут

Өмнөд Америк тивийн хоёр дахь том эдийн засагтай Аргентин улсад өчигдөр 2,000 песогийн шинэ дэвсгэрт гүйлгээнд гарсан нь өнөөдрийн байдлаар хамгийн том дэвсгэрт болжээ.

Энэ нь албан ёсны ханшаар $8.50-тай, хар захын ханшаар $4 гаруйтай тэнцэх мөнгө юм.

Аргентин улс одоо 109 хувийн инфляцаар дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Энэ оны сүүлээр 130 хувьд хүрэх тооцоо гаргасан байдаг.

“Шинэ мөнгөн дэвсгэрт нь АТМ машинуудын үйл ажиллагаа болон бэлэн мөнгөний урсгалыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм” гэж Аргентины төв банк өчигдөр гаргасан мэдэгдэлдээ тайлбарласан байна.

Тус улсын нийт гүйлгээний тал орчим хувь нь бэлнээр гүйцэтгэгддэг юм. Өмнөх хамгийн том дэвсгэрт нь 1,000 песо байжээ. Шинэ дэвсгэрт дээр Аргентины шинжлэх ухаан, анагаах ухааны салбарын нэрт зүтгэлтнүүдийн хөргийг залсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!5 цаг 31 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв5 цаг 31 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана5 цаг 32 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв5 цаг 32 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно5 цаг 33 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно5 цаг 33 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой5 цаг 35 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв5 цаг 36 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?5 цаг 37 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.