Арменийн ерөнхий сайд тус улс Оросын тэргүүлдэг цэргийн эвслээс гарч болзошгүй тухай ярьжээ


5-р сарын 23
11 цаг 28 минут

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр Ереван хотод сэтгүүлчидтэй уулзахдаа тус улс Оросын тэргүүлдэг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас гарч болзошгүй тухай мэдэгджээ.

Армени улс хөрш Азербайжантай олон жил үргэлжилсэн газар нутгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй байгаа. Сүүлийн жилүүдэд Армени-Азербайжаны хооронд хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. ХАГБГ-ын гишүүн орнууд харилцан нэг нэгнийхээ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслах үүрэгтэй.

Гэвч ОХУ-ын эрх баригчид энэ үүргээ биелүүлж, Азербайжаны түрэмгийллээс хамгаалахад туслахгүй байгааг Арменийн тал шүүмжлэх явдал сүүлийн үед улам нэмэгдсэн юм.

“ХАБГБ-аас Армени улс гарах боломжийг би үгүйсгэхгүй” гэж Пашинян өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зуучлалаар Москва хотод Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзах юм.

“Бүс нутгийн аюулаас хамгаалах систем үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул бид одоо Өрнөдийн түншүүдтэй аюулгүй байдлын асуудлаа ярьж эхлээд байна” гэж Пашинян хэлснээс үзвэл тус улс Москвад найдах аргагүй болж, өөр арга хайж эхэлсэн бололтой.

Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Армени улс нь ОХУ-ын батлан хамгаалах болон эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэн хөгжих болсон юм.

2020 онд газар нутгийн маргаантай Уулын Карабахын нутагт Армени, Азербайжан улсуудын хооронд зургаан долоо хоногийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байв.

Уг мөргөлдөөн ОХУ-ын зуучлалаар өндөрлөж, Уулын Карабахт Оросын энхийг сахиулах хүч байрлах болсон юм.

Гэвч энхийг сахиулагчид үүргээ биелүүлэхгүй байгаагаас өнгөрсөн хугацаанд хоёр улсын хил дээр мөргөлдөөн хэд хэдэн удаа гарсан байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина8 цаг 29 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ8 цаг 30 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна8 цаг 30 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна8 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ8 цаг 31 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай8 цаг 32 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ8 цаг 43 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно8 цаг 43 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо8 цаг 44 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу8 цаг 45 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна8 цаг 46 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.