Сансрын нисгэгчдийн Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани бүтээнэ


5-р сарын 22
19 цаг 05 минут

 “Artemis” хөтөлбөрийн хүрээнд 2029 онд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани 3.4 тэрбум ам.долларын өртгөөр бүтээхээр болсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсаараа мэдээлжээ.

АНУ-ын тэрбумтан Жефф Безосын эзэмшдэг “Blue Origin” компани “Blue Moon” модулийг “зохион бүтээж, туршиж баталгаажуулна” гэж NASA онцолжээ. Энэхүү төхөөрөмж нь Сарны гадаргуу дээр сансрын нисгэгч нарыг буулгахаас гадна Сар орчмын тойрог замын АНУ-ын “Gateway”станцад холбогдох функцтэй модуль байх аж.

NASA-гийн төлөвлөгөөний дагуу 2029 онд “Artemis” хөтөлбөрийнх нь тав дахь үе шатанд дөрвөн сансрын нисгэгчийг “Orion” хөлгөөр Сарны станцад хүргэнэ. Сансрын уг хөлгийг “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөх юм. Дараа нь сансрын нисгэгчдийн хоёр нь “Blue Moon” модулиар Сарны өмнөд туйл орчимд газардаж, ойролцоогоор нэг долоо хоногийн дараа буцаж Сарны станцтай холбогдох аж. “Artemis” -ын дөрөв дэх үе шатанд уг модулийг Сарны гадаргуу дээр автоматоор газардуулах туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

2021 оны дөрөвдүгээр сард NASA "Artemis" хөтөлбөрийн гурав дахь үе шатанд ашиглахаар төлөвлөж байгаа буулгах төхөөрөмжийг бүтээх компаниар Илон Маскийн "SpaceX" компанийг сонгосон юм.

Саран дээр буулгах төхөөрөмжийг ийнхүү хоёр өөр компаниар бүтээлгэхээр сонгосон нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулан, Сарны гадаргуу дээр сансрын нисгэгчдийг газардуулах боломжийг нэмэгдүүлнэ гэж NASA мэдэгджээ.

Сарыг эзэмших “Artemis” хөтөлбөрөө NASA 2019 онд танилцуулсан бөгөөд эхний үе шатанд  2022 оны 11 дүгээр сарын 16-нд “SLS” пуужингаар “Orion” сансрын хөлгийг хөөргөж, уг хөлөг Сарыг тойрон нисэж, 2022 оны 12 дугаар сарын 11-нд Дэлхий рүү буцаж ирсэн юм. Хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисгэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ Саран дээр буулгах ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.