УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа


5-р сарын 22
19 цаг 03 минут

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хувьд стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, ноос ноолуур, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар санал солилцлоо. Тэрбээр үргэлжлүүлэн, судалгаагаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурч байгаа үзүүлэлт гарсан тул дотоодын нөөц боломж, өмнөх суурь туршлагад үндэслэн энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих байр суурьтай байгаагаа тодотгов. Элчин сайд Ричард Буанганын хувьд, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ дурдаад цаг үеийн тулгамдсан асуудлууд, геополитикийн нөхцөл байдлаас улбаатай ардчиллын сорилтуудын өмнө харилцан туршлага солилцон, хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс бүс нутагтаа ардчиллын загвар болохуйц орон гэдгийг онцлоод УИХ-ын дэд даргын хувиар хүний эрхийг хамгаалах, жендерийн мэдрэмжтэй хууль тогтоомж батлахад манлайлан оролцож байгаад талархалтай ханддагаа уламжилсан юм. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээн дэх онцлох ажлуудаас дурдаад, Үндсэн Хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулахаар төлөвлөж буйг тэмдэглэв. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа тул явган алхагчдыг түр алхалтаа хязгаарлахыг уриалав9 сар 21. 16:33Эрчим хүчний салбарын дундаж цалин ₮4 сая гаруй болсон. Цалингийн үзүүлэлтээр уул уурхайн салбарынхны дараа орно9 сар 21. 16:33Ө.Шижир: Зөвхөн нэг төрийн өмчит компанид ажилдаа очдоггүй хэр нь цалин авдаг 24 хүн байна. Хамгийн багадаа 3.5 сая төгрөгийн цалинтай9 сар 21. 16:30Б.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ9 сар 21. 16:29“Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-нэг малын эмнэлэг” төслийг хамтран хэрэгжүүлнэ9 сар 21. 16:27Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургана9 сар 21. 16:27Айчи мужтай спортын хүний нөөц, нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтарна9 сар 21. 16:26Аянга эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа9 сар 21. 16:26Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 16:25Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 16:25Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.