Азийн физикийн XXIII олимпиадад 27 улсын 29 баг оролцож байна


5-р сарын 22
16 цаг 42 минут

Монгол усын Ерөнхийлөгчийн ивээл дор, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд 23 дахь удаагийн Азийн физикийн XXIII олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ. 

Тус олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улс зохион байгуулж байсан юм. Харин Монгол Улс өмнө нь 2008 онд зохион байгуулж байсан бол 15 жилийн дараа хоёр дахь удаагаа ийнхүү зохион байгуулж буй юм.      

Олимпиадыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монголчууд бид хөлгүй их түүхийнхээ бүхий л цаг үед эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, зон олныхоо оюуны сор, ухааны жигүүр болсон эрдэмтэн мэргэдээ хүндэтгэж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Тийм ч учраас улс орнуудын шилдэг сурагчид оюун ухаанаа уралдуулж, эрдмийн талбарт танилцан нөхөрлөж, мэдлэг чадвар, туршлагаа солилцдог Азийн физикийн олимпиадыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Аливаа олимпиад нь шилдэг сурагчдын нөхөрлөлийг бий болгож, олон түмнийг соён гэгээрүүлж, хүүхэд залуусыг шинжлэх ухаанд дурлуулж, улс орнуудын хөгжлийг түүчээлэн манлайлагчдыг бэлтгэдэг өндөр ач холбогдолтой байдаг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахимаар зохион байгуулсан Азийн физикийн олимпиад энэ удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ийнхүү болж байна.

Дөрвөн зууны тэртээ Галилео Галилей анхны телескопыг бүтээн нарны толбыг ажиглаж, гурван зууны тэртээ Исаак Ньютон бүх ертөнцийн хуулийг томъёолж, зуун жилийн өмнө Альберт Эйнштейн харьцангуй онолоо нээж орчлон ертөнцийн асар том хэмжээсүүдийг тайлбарласан гээд хүн төрөлхтөний түүхэн дэх физикийн шинжлэх ухааны аугаа нээлт түүхэн үүрэг өнөөгийн эрдэмтдийн нээлт, ололтуудаар өргөжин тэлсээр байна.

Өнөөдрийн физикийн шинжлэх ухааны ололт, нээлт маргаашийн техник технологийн хөгжил дэвшлийн үндэс болж байдаг учиртай. Хүн төрөлхтөний төсөөллөөөс давсан өнөөгийн техник технологийн үсрэнгүй хөгжил ч өмнөх үеийн эрдэмтэд, ялангуяа нэрт физикчдийн нээлт, ололт амжилттай салшгүй холбоотой юм.

Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурсгах эрдэмтэд, хүн төрөлхтөний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд та бүхний дунд олноороо байгаа гэдэгт миний бие итгэл төгс байна. Монгол Улс бол өнө эртний бахдам сайхан түүхтэй, үндэсний онцлог өв соёлтой, үзэсгэлэнт унаган байгальтай, эрх чөлөөт ардчилсан улс юм. Та бүхэн Монгол манай сайхан эх орны үүх түүх, өв соёлтой танилцаж андын сайхан нөхөрлөлийг үүсгэн тавтай сайхан морилно уу хэмээн урьж байна. Азийн физикийн олимпиадын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээв

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр, энэхүү олимпиадыг зохион байгуулагч орны хувьд физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай ирээдүйтэй хүүхэд залуусыг хөхиүлэн дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олдох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, монгол өв соёлоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэхэд олон талын ач холбогдолтой олимпиад болж буйг дурдав. Мөн тэрбээр Азийн физикийн XXIII олимпиадыг зохион байгуулагч Монгол Улсын эрдэмтэд тус олимпиадад зориулан зохион бүтээсэн туршилтын багажийг 300 гаруй ЕБС-иудад ашиглах боломж бүрдэж байна. Мөн 600 гаруй сургуульд физикийн багаж төхөөрөмжөөр хангахаар болж буйг онцлов. 

Азийн физикийн олимпиад нь олон улсын физикийн олимпиадаасаа илүү нэр хүндтэй, өрсөлдөөнтэй болдог, тамирчдын чансаа өндөр учир улс орнуудаас оролцохыг эрмэлздэг байна. Энэ удаагийн олимпиадад нийт 27 орон, түүний дотор Монгол Улсын хоёр баг оролцож байна. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс багаараа, ажиглагчаар Бүгд Найрамдах Болгар Улс, Малайз Улс оролцож буй юм. Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

Сурагчдын 10 нь нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ. Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд 2 эмэгтэй сурагч багтжээ

 Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар:

-Физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах,

-Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах,

-Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх,

 

-Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ1 цаг 43 минутын өмнө"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"1 цаг 43 минутын өмнөБНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө1 цаг 44 минутын өмнөЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно1 цаг 45 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 46 минутын өмнө“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ1 цаг 46 минутын өмнө504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ1 цаг 47 минутын өмнөХарааны бэрхшээлтэй иргэдийн маргаан хурцдаж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ1 цаг 48 минутын өмнө“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард нээнэ1 цаг 49 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ6 сар 10. 12:56Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна6 сар 10. 12:54Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв6 сар 10. 12:52
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.