М.Даваатогтох: Боловсролын зээлийн сангаас шаардлага хангаагүй байж зээл авсан бол оролцсон бүх талыг шалгана


5-р сарын 22
12 цаг 01 минут

Авлигатай тэмцэх газар(АТГ)-аас Боловсролын зээлийн сан болон Нүүрсний гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох "АТГ-т өнөөдрийн байдлаар 800 гаруй хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай байгууллага 50 орчим мөрдөгчтэй. Ачаалал өндөр байдаг гэсэн үг. Гэхдээ олон нийтийн зүгээс хүлээлт ихтэй байгаа хэрэгт шалгалтын ажиллагаа явуулдаг.

Иргэн, ААН-ээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Нөгөөтээгүүр АТГ гүйцэтгэх ажиллагааны шугамаар гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй. 

Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд хэрэг нээгээд ажиллаж байна. Уг асуудлыг 1992 оноос хойш яагаад шалгаагүй вэ гэж сэтгүүлч асууж байна. Гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хуулийн зохицуулалттай учраас тэр.

Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтооно. Ингэхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй байж зээл авсан байвал оролцсон бүх талыг шалгана" гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.