"Үе үеийн дарга нар албан тушаалаа, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг тогтооно"


5-р сарын 22
11 цаг 55 минут

 

Авлигатай тэмцэх газар(АТГ)-аас Боловсролын зээлийн сан болон Нүүрсний гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг шалгах цагдаагийн байгууллагын ажлын хэсгийг энэ сарын 19-ний өдөр гаргажээ. Уг ажлын хэсгийг Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд ахлан ажиллаж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Цахим орчинд гарч байгаа мэдээллүүд гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг шалгаад эхэлсэн. Тухайлбал, үе үеийн дарга нар нь албан тушаалаа урвуулан ашигласан уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгах юм.

Хэрэв албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байвал АТГ руу шилжүүлнэ. Хуурамч бичиг баримт үйлдэх, зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд цагдаагийн байгууллагын ажлын хэсэг дээр шалгаад явна" хэмээн ярилаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа7 цаг 44 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна7 цаг 45 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна7 цаг 46 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана7 цаг 47 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ7 цаг 47 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ7 цаг 48 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна7 цаг 50 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө7 цаг 50 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ7 цаг 51 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав7 цаг 51 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.