Өмнөд Солонгосын улс төрчтэй нуруугаа чацуулах гэсэн Канадын ерөнхий сайдын үйлдлийг янз бүрээр хүлээж авав


5-р сарын 20
10 цаг 28 минут

Саяхан Өмнөд Солонгост айлчлахдаа Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гаргасан үйлдлийг хоёр улсын хэвлэлүүд янз бүрээр мэдээлж байна.

Японы Хирошимад болж буй “Их Долоо” бүлгэмийн дээд чуулга уулзалтыг зорих замдаа Канадын удирдагчид Өмнөд Солонгост айлчилсан юм. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа.

Өмнөд Солонгосын үндэсний ассемблейд үг хэлэхээсээ өмнө Трюдо парламентын спикер Ким Жин Пётой уулзсан юм.

Зураг авхуулахаар зэрэгцэж зогсоход тэдний нурууны өндөр 20 см орчим зөрүүтэй харагдаж байжээ.

Эхлээд Ким Жин Пё нуруугаа чацуулахын тулд өлмий дээрээ зогсон хошигносон байна.

Хариуд нь Трюдо эхлээд хөлөө нугалж зогссон бол дараа нь хөлөө дэлгэж зогссон нь танхимд байсан хүмүүсийг инээлгэн хөгжөөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ш.Энхийн-Од Монголын шигшээ багийг ахална1 цаг 18 минутын өмнөӨвлийн монгол хэл бичиг, элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана1 цаг 19 минутын өмнөОХУ-д цэрэгт татагдсан гэх иргэнийг буцаах хүсэлт тавьжээ1 цаг 20 минутын өмнөТөрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа1 цаг 20 минутын өмнө"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг Лхагва гаригт нээнэ1 цаг 22 минутын өмнөХоногт угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл 81 удаа бүртгэгджээ1 цаг 23 минутын өмнөНэр дэвших горилогчдод хатуу сануулга өгчээ1 цаг 24 минутын өмнөОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ1 цаг 24 минутын өмнөСургууль бүр өндөр хурдны интернэттэй болох боломж бүрдэв1 цаг 27 минутын өмнөХятад: Хүүхэд болон ахмадын халамжийн байгууллагуудыг шинэчилнэ4 цаг 29 минутын өмнөНийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.