“Иргэд баяр ёслолыг сайн төлөвлөдөг ч газар хөдлөлтийн гамшгийн үеэр юунд бэлэн байхаа мэдэхгүй байна”


5-р сарын 17
13 цаг 50 минут

ОБЕГ-аас ирэх зургадугаар сарын 7,8,9-ний өдрүүдэд анх удаагаа “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өглөө.

Сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байх зорилгоор тус сургуулийг хийхээр болсон байна. 

“Бэлэн бай гэсэн самбарын QR-ыг уншуулах юм бол Улаанбаатар хотод байгаа 191 аюулгүй цэгийн байршил зэрэг мэдээллүүд гарч ирнэ”

Өчигдрөөс олон нийтийн газруудад байршаад буй “Бэлэн бай” гэсэн QR бүхий сурталчилгааны самбар иргэдийн сонирхлыг татаад буй.

Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Бид стратегийн команд штаб сургуулийнхаа хүрээнд “Бэлэн бай” 20 хоногийн аяныг эхлүүлж байна. Тус сурталчилгааны самбар дээрх QR кодыг уншуулах юм бол газар хөдлөлтийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон Улаанбаатар хотод байгаа 191 аюулгүй цэгийн байршил зэрэг мэдүүллүүдийг энгийнээр хүргэсэн байгаа” гэлээ.

ОБЕГ-аас хийсэн аналитик судалгааны дүнгээр иргэдийн газар хөдлөлтийн талаар мэдлэг, ойлголт цэгцгүй, бэлтгэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг цэгцтэй байдлаар иргэдэд хүргэх үүднээс Belenbai.mn-г бэлтгэсэн байна.

“Иргэд шинэ жил, цагаан сар зэрэг баяруудаа сайн төлөвлөдөг ч газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход юунд бэлэн байхаа мэдэхгүй байна. Тийм учраас сошиал орчноор дамжуулан цогц, цэгцтэйгээр мэдээллийг хүргэхээр бэлдлээ” хэмээн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ш.Уранчимэг хэллээ.

Түүнчлэн ирэх зургадугаар сарын 8-ны өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотод суурилуулсан зарлан мэдээллийн дохиогоор ард иргэдэд аюулгүй цэг талбай дээр цугларах, нүүн шилжих дадлага сургууль, эрэн хайх, аврах ажиллагаа болон хээрийн эмнэлгээ дэлгэх зэрэг ажлуудыг хийхээр болжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.