"Соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байна"


5-р сарын 17
13 цаг 45 минут

Соёлын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирсан. Соёлын тухай хууль, Музейн тухай хууль батлагдсанаар 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс, урамшуулал авах боломж үүссэн.

Соёлын салбарын 452 байгууллага өөрийн олсон орлогоо буцаагаад уран бүтээлдээ зарцуулж болно. Өөрөөр хэлбэл, уран бүтээл туурвисныхаа дагуу тасалбар борлуулж соёлын арга хэмжээ зохион байгуулснаар орлого олох боломжтой.

Олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилчдынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжтой журмууд батлагдсан. Мөн 2022 онд Сангийн Яамтай хамтран үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоог бий болгож байгаа.

Нэмэлт урамшуулал, нэмэгдэл хөлс авах бололцоо бүрдэж байгаа юм. Цаашдаа соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, бусад салбарынхантай ижил тэгш боломж бий болгох нөхцөл үүсэж байна" гэлээ. 

Өнөөдөр соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байгаа. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Тэд дунджаар 760,000 төгрөгийн цалин авдаг. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага гэдгийг тэрбээр нэмж ярьсан юм. 

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Соёлын сайд Ч.Номин үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн юм. 

-Соёлын салбарын ажилчдын цалинг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ гэж та хэлсэн. Цалин хөлсийг нэмэгдүүлж хэдэн төгрөг болгох бодит тоог хэлбэл?  

-Соёлын салбарын ажилчдын цалинг бусад төрийн салбарынхантай харьцуулахад 6-25 хувь бага байгаа. Иймд боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ. Өнөөдөр төрийн байгууллагуудад цалингийн сүлжээний ялгаатай байдал үүссэн. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар ХНХЯ нь цалин, хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага юм. Тус яам төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн системийг хэрхэн зөв зохистой хийх Ажлын хэсэг гаргасан. Мөн гурван талт хэлэлцээр хийгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.