Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааныг зүрх судас, элэг болон ходоодны хорт хавдар гэжээ


5-р сарын 12
15 цаг 19 минут

Дэлхийн улс орнуудын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлыг үнэлдэг worldlifeexpectancy.com сайтад монголчуудын үхлийн тэргүүлэх шалтгаануудыг дэлгэрэнгүй харуулжээ.

Үүнд Монгол улсын хүн амын үхлийн голлох шалтгаанууд, тэдгээр нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад ямар хэмжээнд байгааг харуулсан байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Банк, ЮНЕСКО, АНУ-ын Тагнуулын Төв Газрын тоо баримт, мэдээллийг эх сурвалжаа болгон ашигласныг тус сайт тайлбарлажээ.

worldlifeexpectancy.com сайтын зарим мэдээллээс дурдвал:

Монгол хүний үхлийн тэргүүлэх 10 шалтгаан:

  1. Зүрх Судасны өвчлөл
  2. Цус харвалт
  3. Элэгний хорт хавдар
  4. Элэгний өвчлөл
  5. Зам тээврийн осол
  6. Ходоодны хорт хавдар
  7. Архидалт
  8. Амиа хорлолт
  9. Бусад гэмтэл
  10. Уушгины хорт хавдар

Эдгээрээс дэлхийд тэргүүлж буй үзүүлэлтүүд (хүн амын тоотой нь харьцуулахад)

  • Элэгний болон ходоодны хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт
  • Цус харвалт, элэгний өвчлөл, архидалтын шалтгаантай нас баралтаар хоёрдугаарт
  • Улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар гуравдугаарт тус тус эрэмбэлэгджээ.

Эдгээрээс гадна 100,000 хүн амд ногдох бүх төрлийн хорт хавдрын шалтгаантай нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлж байгааг харуулсан нь санаа зовоохоор үзүүлэлт болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.