Оюун ухааны тэмцээнд багаараа тэргүүлжээ


5-р сарын 11
13 цаг 50 минут

Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотноо энэ сарын 7-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун ухааны академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн оюуны спортын 11 тамирчин нас насны ангилалд амжилттай өрсөлдөж, 9 тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт, мөн хоёр тамирчин тусгай байрт тус тус орж, авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүлжээ. 

Тодруулбал:

“Цээж бодолт”-ын тэмцээн

8-аас доош насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: С.Чингим ("Язгуур" бага сургууль)

2-р байр: Б.Гарьд ("Язгуур" бага сургууль)

3-р байр: Ө.Амин-Эрдэнэ (Өвөрхангай салбар)

Тусгай байр: Б.Тэмүүлэн (Яармаг салбар)

9-10 насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: Э.Мөнхбаатар (Улаанхуаран салбар)

2-р байр: Д.Чингүүн ("Язгуур" бага сургууль)

9-10 насны ангилал “Суурь” түвшин:

1-р байр: Т.Манлай ("Язгуур" бага сургууль)

11-ээс дээш насны ангилал “Дээд” түвшин:

1-р байр: М.Буянжаргал (Хөвсгөл салбар)

Тусгай байр: Б.Хонгорзул (Хөвсгөл салбар)

“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээн

1-р байр: Т.Манлай ("Язгуур" бага сургууль)

2-р байр: А.Одбилиг ("Язгуур" бага сургууль)

3-р байр: Д.Чингүүн ("Язгуур" бага сургууль)

“Рубик шоо”-ны тэмцээн

2-р байр: О.Түвшин (Говьсүмбэр салбар)

3-р байр: Б.Гарьд ("Язгуур" бага сургууль) 

Ийнхүү Монголын Оюун ухааны академийнхан Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон оронд зохиогдсон оюуны спортын 63 дахь тэмцээндээ амжилттай оролцож, 117 цом, 1208 медаль хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина8 цаг 33 минутын өмнөҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав8 цаг 34 минутын өмнөЭэрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ8 цаг 34 минутын өмнөБага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ8 цаг 40 минутын өмнө"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"8 цаг 41 минутын өмнөТрамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна8 цаг 42 минутын өмнөХонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува8 цаг 42 минутын өмнөФранцын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ8 цаг 43 минутын өмнөАриун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв8 цаг 43 минутын өмнөЗеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна8 цаг 44 минутын өмнөУлаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.