Л.Энхрийлэн хос медальтан боллоо


5-р сарын 10
13 цаг 04 минут

 Дохагийн татами Монголын жүдочдод хатуу байна. Гэхдээ Ё.Басхүү гайхалтай барилдаан үзүүлж, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хос хүрэлтэн болсон нь бахдууштай. Ер нь хүрэл медаль гэдэг өөрөө үнэ цэнтэй. Аливаа тэмцээний аварга хийгээд мөнгөн медаль бол нэгэнт тодорсон тохиолдолд ойлгомжтой асуудал. Харин хүрэл медаль гэдэг хоосон хоцрох эсэхийг шийддэг болохоор тэр хэмжээгээр улаан шугамны наана цаадах зүйл болж хувирдаг. Үүнийг дусал хөлсний үнэ цэнийг мэддэг тамирчин, мэдэрдэг хөгжөөн дэмжигчид л ойлгоно. 

Харин энэ удаагийн ДАШТ-ээс Л.Энхрийлэн бас хос хүрэл медальтан боллоо. Тэрбээр эхний барилдаандаа Шинэ Зеландын Куона Кристег цэвэр ялж, шөвгийн 16 руу орсон. 2022 оны Ташкентын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Энхрийлэн 1/8 шигшээд 2022 оны Европын аварга Израилын Тимна Нельсон Левиг торгуулиар ялж, шөвгийн наймд шалгарсан. Тэрбээр амсхийх ч завдалгүй шөвгийн наймд "Токио-2020" олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Жессика Климкайттай барилдаж, тун тэнцүүхэн зогсоо зайгүй ажиллагаатай болсон тус дуэльд манай бөх хүчтэй өрсөлдөгчөө торгуулиар ялсан юм.       

Дохагийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдахаар болж, хагас шигшээд ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Криста Дэгүчитэй барилдсан. Тэд өнгөрсөн жилийн Ташкентын дэлхийн аваргад шөвгийн 16-д таарахад манай бөх түүнийг ялж мулталж байсан. Тэгвэл Дэгүчи Дохад манай бөхөөс даагаа нэхэж цэвэр ялав.

Ингээд Л.Энхрийлэн Ташкентын дэлхийн аваргад хүрлийн төлөө барилдаж ялж байсан БНСУ-ын Хүх Мимитэй дахин барилдаж, торгуулиар ялснаар Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Л.Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа Дохад бататгаж 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. 

Л.Энхрийлэн Монголын цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь (Түүнээс өмнө нь Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, А.Басхүү энэхүү амжилтыг үзүүлсэн) тамирчин болж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.