Бүрэн автомат мини хүлэмж шилдэг бүтээлээр шалгарч, Ulger.mn нээлтийн өдрөө ₮100 саяар үнэлэгдлээ


5-р сарын 9
13 цаг 09 минут

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагчдын 2022-2023 оны хичээлийн жилийн бүтээл танилцуулах өдөрлөг 2023 оны 5 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт компьютер тоглоомын 20 төсөл, IoT-электроникийн 20 төсөл, старт-апп 8 төсөл, нэстийн дугуйлангуудын бусад бүтээлүүд олон нийтэд танилцуулагдсанаас бүрэн автомат мини хүлэмж шилдгийн шилдгээр шалгарч 1 000 000 төгрөгийн эзэд боллоо.

Тус төслийн эзэд өөрийн автомат хүлэмжээрээ сургуулийнхаа хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилготойгоо танилцуулсан юм.

Мөн өнгөрсөн жилийн 12 дугаар ангийнхны старт-апп төслүүдийн нэг болох хүүхэд багачуудыг үлгэрийн орноор аялуулах зорилготой Ulger.mn нээлтээ хийж анхны хөрөнгө оруулалтаа татан тус старт аппын үнэлгээг тогтоосон нь 100 сая төгрөгт хүрлээ. Өдөрлөгт оролцсон зочид тус старт-аппын анхны анжэл инвесторууд болсон юм.

Сургууль цаашид старт-апп бойжуулагч болох үндсэн зорилготой бөгөөд ирэх жилийн бүтээлийн өдөрлөгөөр энэ жил танилцуулагдсан 12 дугаар ангийнхны 6 старт апп төсөл олон нийтэд нээлтээ хийхээр зорьж байна.

Өдөрлөгийн үеэр Ulger.mn-ийн үүсгэн байгуулагч Э.Мөнх-Оргилтой товч ярилцлаа.

 

- Ulger.mn аппын тухай бидэнд товч танилцуулахгүй юу?

Би “Нэст Эдүкэйшн” сургуулийн 2022 оны төгсөгч. Манай төсөл өнгөрсөн жилийн бүтээлийн өдөрлөгөөр анх танилцуулагдсан юм. Бид бүтэн жилийн турш хөгжүүлэлт дээрээ ажиллаж өнөөдөр олон нийтэд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Төслийн гол зорилго нь үлгэрээр дамжуулан хүүхэд, багачуудын хүмүүжил, төлөвшилтөд эерэг нөлөө үзүүлэх явдал юм.

- Төслийн санаа анх хаанаас төрсөн бэ? Цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх үү?

Би 6 нас хүртлээ эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд. Эмээ, өвөө хоёр маань орой бүр үлгэр ярьж өгдөг байсан нь надад маш их нөлөөлсөн. Орчин цагийн завгүй амьдрал гэр бүлийн хамтдаа өнгөрүүлэх цагийг хомстуулж байгаа асуудлыг үлгэрээр дамжуулан шийдэхээр зорьж байгаа юм.

Эхний хувилбар маань өнөөдөр олон нийтэд хүрч байна. 50 гаруй үлгэрийн сантай, 500 гаруй хэрэглэгчтэй болоод байна. IOS, android болон вэб browser аль ч хэлбэрээр ашиглах боломжтой. Та бүхэн маань бас татаад хэрэглээд үзэхийг урьж байна. Цаашид хувилбар 2-ийн хөгжүүлэлтээ эхлүүлсэн. AR технологийг ашигласан үлгэрийн баатрууд, үлгэрийн сургамжид суурилсан тоглоомууд болон гэр бүл хамтдаа үлгэрээ зохиож дурсамж бүтээх боломжийг олгох болно.

- Төслийн танилцуулгаас өөрийг чинь сургуульдаа ажиллахаар үлдсэн гэж ойлголоо. Цаашид үргэлжлүүлэн сурах уу эсхүл энэ төслийнхөө хөгжүүлэлтийг хийгээд явах уу?

Миний хувьд цаашид АНУ-д үргэлжлүүлэн суралцах, цахиурын хөндийд өөрийн старт аппыг хөгжүүлэх хүсэлтэй. Сургуулиа төгсөөд АНУ-ын Quinnipiac сургуульд тэнцсэн хариу авсан. Миний зорьсон эхний сургууль биш байсан. Мөн гэр бүлээ санхүүгийн дарамтад оруулахыг хүсээгүй тул gap year авахаар шийдсэн.

Нэстийг сурагчид төгсөөд шууд ажиллах боломжтой байдгаараа том давуу талтай байдаг. Сургуулиа төгсөхөд ICT GROUP, INTELMIND, MEXIM, MEZORN компаниудаас ажиллаж болох хариу авсан. Дизайны чадвараа сайжруулахаар MEZORN компанийг сонгон UB CAB төсөл дээр ажилласан маань их тус болсон.

Манай сургуулийн гол үзэл баримтлал бол мэдлэг, чадвараа бусдад түгээх, хуваалцах явдал юм. Сургууль маань жил бүр нэг сурагчид сургуульдаа үлдэж туслах багшаар ажиллах боломж олгодог. Энэ боломж надад олдсонд туйлын баяртай байна. Сургуульдаа буцаж ирээд энэ төслийнхөө ард гарлаа. Энэ төслийн ард гарсан маань миний амьдралд маш том алхам болсон гэдэгт итгэлтэй байна. Мөн элсэн суралцахыг хүсэж  байсан New York Shanghai University, Duke Kunshan University, Clarkson University гэх дэлхийн топ сургуулиудад тэнцэж, суралцах урилгаа хангалттай тэтгэлгийн хамтаар авч чадсан. Энэ сургуулиудаас сонголтоо хийж ирэх жил АНУ-д суралцахаар болсон.

Мэдээж төслөө орхихгүй, суралцахын хажуугаар үргэлжлүүлээд хөгжүүлээд явна. Манай Нэстийн дүү нар маань бас хамт хөгжүүлнэ. IT-ийн төслийг хөгжүүлэхэд орон зайнаас хамаардаг байдал бүрэн арилсан нь энэ боломжийг олгож байна. Үүнийг л digital nomads гээд байгаа шүү дээ.

- Та 100 саяар үнэлэгдсэн компанитай, ажлын туршлага, хамт олонтой болоод АНУ-д сурахаар явж байна. Дүү нартаа юу захих вэ?

Миний хамгийн сайн ойлгосон зүйл бол мэдлэг, чадвараа бусадтай харамгүй хуваалцсан маань миний хөгжлийн үндэс болсонд юм. Богинохон ч гэсэн хугацаанд багш гэдэг алдраар дуудуулсан маань амьдралын сайхан дурсамж болон үлдэх болов уу. Дүү нар маань ч гэсэн энэ зарчмыг ойлговол хүсэл мөрөөдөлдөө хүрэх зам нээлттэй байх болно. Хөгжил гэдэг хувь хүний тухай гэхээсээ илүү хамтын ойлголт юм шүү гэдгийг хэлье.  

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

зураг
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ2 цаг 36 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон2 цаг 42 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв2 цаг 43 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"2 цаг 44 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов2 цаг 47 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна2 цаг 49 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"2 цаг 50 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"2 цаг 51 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна2 цаг 52 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна2 цаг 55 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.