"Үхсэн малын мах боловсруулсан гэх "Үүлэнгөү" үйлдвэрийг лацадсан"


5-р сарын 8
13 цаг 24 минут

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эмээлтэд ажлын хэсэг гарч, шалгалт хийж үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" компанийн үйлдвэрийг лацадсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэл өгч байна.

ХХААХҮЯ-ны мэргэжилтний өгч байгаа мэдээллээр, яамны шалгалтын баг өнгөрсөн Бямба гаригт Эмээлтэд газар дээр нь очиж хяналт шалгалт явуулсан. Биднийг очиход цагдаагийн газраас очиж тус үйлдвэрт иргэдийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан. 7-ны өдрийн 00:02 цагт цагдаагийн шалгалт дуусч, дараагаар Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ-наас маханд үзлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Үйлдвэрт өлгөж, гэсгээсэн 13-14 тонн мах байсан. Тавдугаар сарын 7-ны өглөөний 07:00 цаг хүртэл шалгалт үргэлжилсэн.

Тухайн үйлдвэрийг бүрэн лацадсан бөгөөд махны дээжийг авч шинжилгээнд өгч, үлдсэн хэсгийг хөргүүрт хийсэн.

Үйлдвэрийн удирдлага болоод ажилчдаас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа. Нийт 10 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан хариу 72 цагийн дотор гардаг. Үйлдвэрийн бүх гадна хаалгыг лацадсан бөгөөд нийт 6-7 хаалгыг битүүмжилж гадагш болон дотогш мах оруулах боломжгүй болсон. Мөн зоорийг лацадсан.

Газар дээр нь очиж танилцахад үхсэн малын мах байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.

Үйлдвэрийн ажилчдын хэлж байгаагаар экспортод гаргах гэж бэлтгэсэн мах гэсэн. Холбогдох бүх бичиг баримтыг хуулийн байгууллага хурааж авсан. "Үүлэнгөү" компани нь 2022 оны зургадугаар сард хийсэн шалгалтаар үйл ажиллагааны дүгнэлтийн дагуу эрх нь цуцлагдсан байсан. Гэсэн ч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан учир хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Шулж ангилж, өөхийг нь авсан учир Монголд тус махыг худалдаалах боломжгүй гэж үзэж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.