Наадмын найруулагч Б.Анар гэж хэн бэ?


5-р сарын 5
12 цаг 16 минут

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болжээ.  Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ удаа Төрийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах нь ээ.

Соёлын яамнаас энэ талаар тодруулахад "Улсын их баяр наадмын концерт, тоглолтын арга хэмжээг шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулж, тэдэнд зөвлөгөө зөвлөмжийг өгч, цаашид залуу найруулагчдаа дэмжин ажиллах бодлоготойгоор ажиллаж байна. Хуучин шиг найруулагч Н.Наранбаатар найруулагч багаа бүрдүүлж ажиллана гэхгүйгээр залуу найруулагчид зөвлөнө, тусална. “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчдийн хувьд мундаг зөвлөх багаа авч ажилласан байна лээ. Сайн ч төсөл оруулж ирсэн. Энэ жилийн сонгон шалгаруулалтад хоёр найруулагчийн төсөл, таван зохиол ирсэн.

Залуу найруулагч Б.Анараас гадна Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар сонгон шалгаруулалтад орох санал ирүүлсэн.

Уран бүтээлчдээс сонгон шалгаруулалтад оролцохгүй байна гээд хугацааг нь хойшлуулах боломжгүй. Ирсэн цөөн төсөл, зохиолоос маш сайн санал ирсэн. Одоо салбар хороогоор хуралдаж, албан ёсны мэдээллийг өгнө" гэв.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд "Залуу уран бүтээлчид Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах цаг болсон. Ачаа үүрэх цаг нь ирсэн. Залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Үндэсний их баяр наадмын найруулагчаар сүүлийн жилүүдэд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар ажилласан. Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулсан юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оюутолгойгоос иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар ажлын хэсэг байгуулав8 цаг 44 минутын өмнөМАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна8 цаг 46 минутын өмнөХууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ8 цаг 46 минутын өмнөМ банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа8 цаг 48 минутын өмнөН.Учрал: Батлан хамгаалах салбарыг эзгүйдүүлэхгүйн тулд Д.Батлут сайдын өргөдлийг хараахан зөвшөөрөөгүй8 цаг 49 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ8 цаг 50 минутын өмнөН.Учрал: Өнөө шөнө энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, еврог нь 1000 төгрөгөөр бууруулна8 цаг 52 минутын өмнөЦ.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно8 цаг 53 минутын өмнөГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО9 цаг 4 минутын өмнөГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ 3000 МЕТР КУБ БАГТААМЖТАЙ НӨӨЦИЙН АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРЛОО9 цаг 5 минутын өмнөАҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ11 сар 18. 11:31Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо11 сар 17. 14:48
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.