Наадмын найруулагч Б.Анар гэж хэн бэ?


5-р сарын 5
12 цаг 16 минут

Жил бүрийн наадмын найруулагч хэн байх вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хөвөрдөг. Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болжээ.  Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан байна.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ удаа Төрийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах нь ээ.

Соёлын яамнаас энэ талаар тодруулахад "Улсын их баяр наадмын концерт, тоглолтын арга хэмжээг шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулж, тэдэнд зөвлөгөө зөвлөмжийг өгч, цаашид залуу найруулагчдаа дэмжин ажиллах бодлоготойгоор ажиллаж байна. Хуучин шиг найруулагч Н.Наранбаатар найруулагч багаа бүрдүүлж ажиллана гэхгүйгээр залуу найруулагчид зөвлөнө, тусална. “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчдийн хувьд мундаг зөвлөх багаа авч ажилласан байна лээ. Сайн ч төсөл оруулж ирсэн. Энэ жилийн сонгон шалгаруулалтад хоёр найруулагчийн төсөл, таван зохиол ирсэн.

Залуу найруулагч Б.Анараас гадна Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар сонгон шалгаруулалтад орох санал ирүүлсэн.

Уран бүтээлчдээс сонгон шалгаруулалтад оролцохгүй байна гээд хугацааг нь хойшлуулах боломжгүй. Ирсэн цөөн төсөл, зохиолоос маш сайн санал ирсэн. Одоо салбар хороогоор хуралдаж, албан ёсны мэдээллийг өгнө" гэв.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд "Залуу уран бүтээлчид Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулах цаг болсон. Ачаа үүрэх цаг нь ирсэн. Залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Үндэсний их баяр наадмын найруулагчаар сүүлийн жилүүдэд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар ажилласан. Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулсан юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.