“Монгол” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болов


5-р сарын 1
12 цаг 47 минут

Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Монгол” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, бүх кинотеатраар гарч эхэллээ. 

“17” продакшн, ДДЭШ ТВ, “Гэр комплекс”-ын хамтын бүтээл энэхүү уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод байна. Зохиол, найруулга, зураглал, хөгжим, өнгө зэрэг хийцийнхээ хувьд үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй уг бүтээлийн зохиолыг Б.Амарсайхан өөрөө бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон юм. Тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд гурван бүтээлээ үзэгч олонд хүргэсэн байна. 

Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан “Монгол” уран сайхны киноныхоо тухай ярихдаа, “XX зууны суртал ухуулга сайн эрсийн түүхийг малын хулгайч төдийхөн болгон хувиргаж, Монгол Улсын түүхэнд байгуулсан гавьяа, зүтгэлийг гуйвуулж, бүдгэрүүлсэн нь харамсалтай. 90 жилийн түүхтэй Монголын кино урлаг сайн эрийг цор ганц удаа Цахиур Төмөрийн дүрээр л дэлгэцэнд үлдээжээ. Түүх бүхэн дэлгэцэнд үлддэггүй. Сайн эрсийн амьдрал, тэмцэл бол дэлгэцэнд үлдэх гавьяатай түүх юм. Тэр эрчүүдийн түүхэн гавьяаг кино дэлгэцийн бүтээл болгох нь уран бүтээлч миний энэ салбартай амьдралаа холбосон 23 жилийн турш үргэлж бодсоор ирсэн хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлага юм” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!6 цаг 4 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв6 цаг 5 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана6 цаг 5 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв6 цаг 6 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно6 цаг 6 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно6 цаг 7 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой6 цаг 8 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв6 цаг 10 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?6 цаг 11 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.