Тавдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна


4-р сарын 27
13 цаг 27 минут

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Агаарын температур

Ирж буй шинэ сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дундаж(ОЖД)-аас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарна. Гэвч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэхээр байгаа юм.

Агаарын температур ОЖД-аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…8°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12...20°C, бусад нутгаар 8...12°C дулаан байдаг байна.

Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1979-1982, 2014-2016 оны хооронд дараалан ОЖД-аас хүйтэн байсан бол 1999-2002 онуудын тавдугаар сар дараалан ОЖД-аас дулаан байсан байна. Харин 1995 оны тавдугаар сард ОЖД-аас 3°С-аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн тавдугаар сар болсон бол 2017 оны тавдугаар сар нь ОЖД-аас 2.1°С-аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан тавдугаар сар болж байжээ.

Хур тунадас

Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрүү ихтэй байх тул малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхаарууллаа.

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол бий. Тухайлбал, 1979–1987, 1993–1996 онуудын тавдугаар саруудад дараалан ОЖД-аас бага байсан бол 1988, 2002–2003, 2010, 2014 онуудад ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 2018 оны тавдугаар сард нийт нутгийн дунджаар ОЖД-аас 8.5 мм-ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай тавдугаар сар болсон бол 2003 оны тавдугаар сард ОЖД-аас 17.6 мм-ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойших хамгийн ахиу тунадастай тавдугаар сар болж байв.

Цаг агаарын урьдчилсан төлөв

Баруун аймгуудын нутгаар:

Энэ оны тавдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 

Төвийн аймгуудын нутгаар:

Тавдугаар сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй. 

Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар:

Ирэх сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар:

Тавдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадасны давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

зураг
 

 

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.