“Хү” хамтлаг 12 мянган мод тарина


4-р сарын 24
13 цаг 11 минут

НЬЮ-ЙОРК. /Consequence/. Эх дэлхийн өдрийг /дөрөвдүгээр сарын 22/ тохиолдуулан Монголын “Хү” рок хамтлаг “Mother Nature” /Байгаль эх/ дууныхаа шинэ хувилбарыг цацаж, Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. 

Тодруулбал, “Хү” байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах утга агуулга бүхий “Байгаль эх” дууныхаа үгийг англи хэл рүү орчуулсан хувилбарыг цацжээ. Энэхүү дууны шинэчилсэн хувилбар нь 2022 онд сонсогчдын хүртээл болсон “Rumble of Thunder” цомгийнх нь зургаадугаар сарын 30-нд гарах "люкс" хувилбарт багтах ажээ.

 “Энэ дэлхий дээрх хэн бүхэн байгаль эхтэйгээ холбоотой бөгөөд энэ дуунд эх үрийн холбоо, хүн байгалийн холбоо хамаарлын адил төсөөтэй байдлын талаар өгүүлдэг. Нэг талаараа, Дэлхий бол биднийг эх дэлхийд төрүүлсэн өөр нэгэн эх билээ. Монголчууд эхчүүд ээжүүдээ дээдлэн хүндэлдэг бөгөөд эхийн хайранд хязгаар үгүй учир насан эцэслэсний дараа ч сэтгэл зүрх нь хүүхдүүдээ хамгаалдаг гэдэгт итгэдэг” хэмээн хамтлагийн мэдэгдэлд дурджээ. 

Ийнхүү “Хү” хамтлаг “Байгаль эх” дууныхаа шинэ хувилбарыг шүтэн бишрэгчдийнхээ хүртээл болгохын сацуу Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөлд 12 мянган модыг хамтлагийнхаа логоны хэлбэрээр тарих аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тус хамтлагийн логонд Хүннү овгийнхны хэрэглэж байсан эртний бэлгэдэлд тулгуурласан нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн байдаг. Мод тарих аяныг “Шамбала-2056” төсөлтэй хамтран ирэх тавдугаар сараас эхлүүлэх ажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.