Монгол Улсын Соёлын Элч, Өв соёлын академич, Уран бичээч Э.Ариунболд: “НҮҮДЛИЙН СОЁЛ”- төслөө Европын орнуудад түгээхээр аян замд гарлаа.


4-р сарын 12
14 цаг 14 минут

No description available.

Монгол улсын Соёлын Элч Э.Ариунболд болон Уран бүтээлчдийн хамтарсан баг хамт олны нэгдсэн "Нүүдлийн соёл"- төсөл хэрэгжих гэж байна. Монголынхоо нүүдэлчин ахуй, өв соёл уламжлалыг хилийн чинадад  ажиллаж, амьдарч, сурч буй Монголчууддаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор "Монголын эзэнт гүрний их хаадын захидлууд, зоосон тэмдэгтүүд"- бичиг соёлын үзэсгэлэн, эсгий урлал, арьсан урлал, бий биелгээ, Дүрслэх урлагийн гээд жирийн иргэд, хүүхэд багачууд маань сурч судалж болохоор энгийн сургалт зохион байгуулна.

No description available.

Дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын маань “Эх хэл-Өв соёл” хэрхэн ондоошиж хэрхэн мартагдаж буйг сэргээх, бахархах түүх өв соёлыг таниулах, сурталчлахын тулд тэд нэгджээ. Мөн тэд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой "Дэлхий ээж" төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулан, хэрхэн Монголдоо цөлжиж буй газарт нөхөн сэргээлт хийж говьд ургадаг моддыг хамтдаа тарих вэ?  Нүүдэлчдийн хэрхэн зохицож амьдрах монгол хүний "ГЕН" - ямар агуу болох,  хэрхэн Монголдоо ихийг хийж бүтээж болох, хэрхэн энэ Өв соёлоо хадгалж авч үлдэж болох вэ?  

Бидний өвөг дээдэс ямар их холч бодолтой байж хойч үеийн бидэнд ямар агуу их Түүх-Өв соёлыг өртөөлөн үлдээсэн юм бэ гэдгийг харуулахыг энэхүү аяллынхаа гол зорилго болгожээ. Тиймээ тун удахгүй та бүхэнтэйгээ Монгол бичгээрээ, Бий биелгээтэйгээ, Арьсан урлалтайгаа, Эсгий урлалтайгаа, Үндэсний хувцастайгаа, Монгол зурагтайгаа өөрсдийнхөө мэдлэг чадвар боломжоо тээн нүүдэллэх гэж байна. Үзэсгэлэнт сайхан эх нутаг байгаль эх дэлхий, бахархам сайхан түүх өв соёлтой нүүдэлчин ахуйтай МОНГОЛД МИНЬ ТАВТАЙ МОРИЛ! Эх дэлхийн ХҮМҮҮСЭЭ! Баярлалаа. Хүндэтгэсэн: Монгол улсын Соёлын Элч Э.Ариунболд хэмээх урилгыг цахим ертөнцөд түгээжээ.

No description available.

Энэхүү ажлын гол зорилго чиглэлийн талаар Монгол улсын Соёлын Элч Э.Ариунболд болон уран бүтээлчдийн баг хамт аян замд гарахынх нь өмнө товч ярилцсанаа хүргэе.

Таны хувьд 2022 оны нэгдүгээр сард Монгол улсын Соёлын Элч болсон. Таны  уран бүтээл таныг энэ нэр хүндтэй, хариуцлагатай ажилд хөтөлсөн  нь дамжиггүй. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэе.

Миний хувьд яг уран зургийн багш мэргэжилтэй.Энэ ажил мэргэжилдээ тулгуурлан үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажил, уран бүтээл туурвиад 20 шахам жил болох гэж байна.  Эх бичгээ түгээн дэлгэрүүлэх ажил маань өргөжсөөр байгаад Ил хаадын үеийн Хаадын захидал гэсэн сэдвийг илүү их сонирхож, энэ чиглэлд их түлхүү анхаарч ирлээ. Монгол бичиг маань 1000 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Бичиг соёлоо түгээгээд гадаадын орнуудаар явж байхад манай энэ их түүхийг огт мэддэггүй юм билээ.Тэр байтугай кирилл бичигтэй болсон цаг үеэс биднийг бичиг үсэгтэй болсон гэдэг ойлголттой улс орны хүмүүс ч бас таарч байсан нь  миний сэтгэлийг их гонсойлгож байсан. Тэглээ гээд уурсаж, унтууцахаасаа илүүтэй бид  түгээн дэлгэрүүлэх, таниулах ажил их хийх ёстойг ойлгож энэ чиглэлээрээ  эрчимтэй ажиллаж, уран бүтээлээ туурвиж, үзэсгэлэнгүүдэд оролцож, үзэсгэлэн  дэлгэх, сургалт зохион байгуулах гээд маш их ажил өрнүүллээ.

No description available.

Ингээд “Хаадын захидал”-аа яг  судлаад ирэхээр эртний сонгодог монгол бичгийн тэг, дөрвөлжин бичиг, эвхмэл бичиг, босоо бичиг, уяа зангилаа бичиг, үйсэн бичиг, модон барын бичгүүд гээд  уламжлалт олон бичиг үсгийн хэлбэр дүрсүүд хадгалагдан үлдэж, цаг хугацааны уртад монгол бичиг маань өвлөгдсөөр иржээ. Эртний түүхт шастир, Гэрэгэнүүд, чулуун дээрх бичээсүүд, Соёмбо үсэг, Дөрвөлжин бичиг гээд судлаж баршгүй их бичиг соёлын  өв  уламжлалтай ард түмэн юм. Соёлын элч хүний хувьд энэ бүхнийг гадаадад байгаа  монголчууддаа хүргэе гээд Европын зарим орнуудаар явахаар аян замдаа гарах бэлтгэлээ хангаж байна.

No description available.

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Та бол Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал харилцаа, дипломат харилцааны гол хэрэглэгдэхүүн болсон хаадын захидлууд, мөн орчин үеийн дипломат паспорт буюу гэрэгэнүүд, худалдаа арилжааны хамгийн гол хэрэгсэл болсон алт, мөнгөн зоосон тэмдэгтүүд  бол манай түүхийн асар том өв юм. Энэ өвийг олон улсад таниулах хамгийн гол соёлыг түгээх түүчээ нь та юмаа. Тиймээс та Монгол Улсын Соёлын элч гэсэн үүргийг хүлээн авч, олон улсад таниулах хариуцлагатай эрхэм үүргийг хүлээж байгаа шүү гэж хэлсэн нь надад их урам дэм болохоос гадна маш том хариуцлага гэж хүлээж авсан.

Та Казакстан улсад бас томоохон үзэсгэлэнгээ дэлгэсэн. Энэ  үзэсгэлэнгээс  уран бүтээлийн  ямар олз омогтой ирсэн бэ?

Их Эзэн Чингис хааныг маань манай улсын хүн гэж тунхаглах асуудал цөөнгүй гарч байна л даа. Миний үзэсгэлэнгээ зохион байгуулсан Казакстан улсад ч Эзэн Богд Чингис хааныг маань манай хаан гэж  ярьж хэлж бичиж түүхэндээ тэмдэглэсэн нь ч байдаг юм байна. Гэхдээ энэ  асуултад бид  өөрсдийн бодит үнэн түүхээрээ л хариу барина. Миний тэнд зохион байгуулсан Их хаадын захидал үзэсгэлэнгийн гол зорилго ч бас тийм л байсан.                         Энэ бүхнээс юу харагдаж байна гэхээр бид бичиг үсгийн асар өндөр соёлтой ард түмэн байсан гэдгээ  дэлхий дахинд таниулах ажлыг их хийх ёстой юм байна гэдгийг би очсон газар болгоноосоо илүү их мэдэрдэг.  Бидний судалгааны ажил илүү их өргөн хүрээнд хийгдэх ёстой, цар  хүрээг нь тэлэх ёстойг ухаарч уран бүтээлээ туурвиж,  түгээж байна. Казакстан улсад үзэсгэлэнгээ гаргахад Гадаад харилцааны яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд баяртай байна.

No description available.

Манай Монголын Дүрслэх урлагийн академиас “Их өв соёлын академич” хэмээх эрхэм хүндтэй бас хариуцлагатай цол хүртээж, бүтээлээ туурвих боломжоор хангаж, өөрийн гэсэн урлантай болж бүтээлээ туурвих тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн. Монгени цогцолбор сургуулийн захирал Н.Лхагваа захиралдаа баярлаж талархснаа илэрхийлье. Энэ бол эх бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд маш том дэмжлэг болж байна.

Та Сүхбаатар аймгаас төрсөн анхны Монгол улсын Соёлын Элч болов уу? Нутаг орон руугаа чиглэсэн “ ЖААХАН ШАРГЫН НУТАГ” хэмээх томоохон уламжлалт уралдаан зарлаж, дүгнэдэг. Энэ талаараа товч хуучилна уу?

Зөвхөн өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа л гэхэд  “ЖААХАН ШАРГЫН НУТАГ” нэртэй бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх уралдааныг дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна.  Манай аймаг бол яруу найрагчдын өлгий нутаг гэдгээрээ алдартай, их оюунлаг ард түмэн байдаг. Данзангийн Нямсүрэн, Доржийн Гомбожав, Гомбожавын Мэнд-Ооёо, Очирбатын Дашбалбар, Ай.Төмөр-Очир, Ишийн Батсүх, Хүүхдийн зохиолч Н.Доржцэрэн гээд алдартай зохиолчдынхоо шүлэг бүтээлийг таниулах, тэдний уран бүтээлийг  эх бичгээрээ бичих, хүүхэд залуустаа таниулах ажилд ч багагүй хувь нэмрээ оруулж явна.  Цаашид илүү өргөжүүлнэ гэж бодож байна.

 

“Нүүдлийн соёл” үзэсгэлэнгийн төсөл  маань хэзээнээс замд гарах вэ?

Бид 2023 оны 04 дүгээр сарын 18 ны өдөр замд гарна. Франц, Герман, Швед гээд орнуудаар 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл явна. Манай төслийн гол зорилго бол Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүүхэд залуус иргэд рүүгээ чиглэсэн Өв соёлын сургалт, Мөн Үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулахаар манай уран бүтээлчид багш нар маань бэлтгэл ажилдаа орчихсон сэтгэл догдлон ажиллаж байна. Өв соёлын сургалтанд маань Монгол бичгийн хичээл, Уран бичлэг каллиграфийн сургалт, Арьсан урлалын сургалт, Эсгий урлалын сургалт, Бий биелгээ, Үндэсний дээл хувцас урлалын анхан шатны сургалт, Дүрслэх урлагийн сургалт гээд богино хугацааны сургалтууд багтаж байгаа. Биднийг анх Швед улсад ажиллаж амьдардаг “ГҮН МӨР” сургалтын төвийн хамт олон урьж бид бэлтгэл ажилдаа орсон. Мөн сургалтын хажуугаар Монгол соёлын өдрүүдийн хүрээнд “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ИХ ХААДЫН ЗАХИДАЛ, ЗООСОН ТЭМДЭГТҮҮД” үзэсгэлэн дэлгэгдэж бас 3D VR Virtual exhibition  үзэсгэлэнгээ анх удаа ЕВРОП-д толилуулах гэж байгаадаа баяртай байнаа

  • Баярлалаа таньд болон баг хамт олонд нь аян замын олз омог дүүрэн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн яваад ирэхийг хүсье. Сайн яваад олон улсад Монгол улсаа сурталчилах гэгээн үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.                       
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.