Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийнэ


4-р сарын 11
13 цаг 16 минут

Удахгүй бид их спортын нэгэн гайхамшгийг өөрийн эх орондоо, "Мөсөн өргөө"-нд буюу "Стэп Арэна"-гийн мөсөн талбайд нүдээр үзэж, сэтгэлийн их цэнгэл эдлэх нь ээ. 

Энэ бол ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийх тухай чихэндээ итгэмгүй баярт мэдээ юм. Урьд өмнө нь энэ тухай мөрөөдөж л чаддаг байсан байх. Тэгвэл тэр алс холын мөрөөдөл бодитоор биеллээ олоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

 Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-ын тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт "Мөсөн өргөө"-нд болно. Он дамжин яригдаж, дуулиан тарьж, хүмүүсийн хүсэн хүлээж байсан ОХУ-ын уран гулгалтын тамирчдын шоу тоглолт тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болохоор хоёр тал тохиролцсон тул өнөөдөр албан ёсоор зарлаж байгаа юм. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн дундаас эхлээд яриа хэлэлцээр хийж ирсний үр дүнд ийнхүү шийдвэрлэгдэж байна. 

БТСУХ, “Стэп Арэна” ХХК хамтран энэхүү шоу тоглолт болон уран гулгалтын мастер класс арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ганцаарчилсан төрлөөр Олимпын аварга, Европын аварга Камила Валиева, Дэлхийн болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын 2 удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нарын тамирчид ирэх юм байна. 

Шоу тоглолтын тасалбарыг өнөөдөр үдээс хойш steppearena.mn сайтаар борлуулж эхлэх юм байна.

 

Энэ удаагийн уран гулгалтын шоунд оролцох тамирчдаас танилцуулбал,

1.“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева, 

  1. 2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева, 

  1. Бүх Оросын УАШТ-ий 2021, 2022 оны аварга Софья Акатьева, 

  1. Залуучуудын Гран при цуврал тэмцээний аварга Аделия Петросян 

  1. “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Маркс Кондратюк, 

6.2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүр Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко, 

  1. Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник, 

  1. Европын хошой аварга,”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов, 

  1. “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлянов, 

  1. 2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова, Дмитрий Козловский, 

  1. “Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий 2012-2014, 2020, 2022 оны 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт 2019, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн алт, хүрэл медальт Виктория Синицына, Никита Кацалапов 

2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев нарын 17 уран гулгагч ирэхээр болжээ. 

Нэрт уран гулгагчидтай хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь ч авах боломжтой гэнэ шүү. Уран гулгалтын спортын түүхийг бичиж, улам төгөлдөржүүлэн бүтээгчдийг манлайлагчид нь яах аргагүй ОХУ-ын уран гулгагчид байдагтай хэн ч маргахгүй биз. 

Энэ удаагийн уран гулгалтын шоу нийт 24 үзүүлбэртэй бөгөөд өдөрт 12 үзүүлбэрийг спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Нэг өдрийн үзүүлбэр 2 цаг 15 минут үргэлжилнэ. 

Тасалбарын тухайд ОХУ-ын уран гулгагчдыг өндөр зардлаар авчирч байгаа болохоор харьцангүй үнэтэй ч, энэ бол алдаж болохгүй боломж гэдэг талаас нь харах юм бол хамаагүй хямд гэсэн үг. 

Ер нь, дэлхийд гайхагддаг Оросын уран гулгагчдыг дэргэдээс нь харж, ур чадварыг нь бахдана гэдэг ховорхон тохиох боломж, дурсамж бүтээх агшин шүү дээ. Мөрөөдлийг биелүүлэгч "Мөсөн өргөө" л та бидэнд ийм боломж олгож байна даа. Тэгээд ч энд зохиогдсон арга хэмжээ бүгд яг цагтаа эхэлдэг нь бас нэг чухал дэвшил.

Талархаж байна, "Стэп Арена"-гийнханд. Тавдугаар сарын эхээр нүд, сэтгэл баясгах жинхэнэ спортын шоу болох нь ээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 18. 17:08Инфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 сар 18. 17:07Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 сар 18. 17:06Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 сар 18. 17:05Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 17:02Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 сар 18. 17:01Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 сар 18. 17:01Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 17:00Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 сар 18. 16:59Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.