Соёлын өвийн тухай мэдлэг олгох сургалт зохион байгууллаа


4-р сарын 4
14 цаг 26 минут

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөндөө баримтат өвийн бүртгэлийн нэгдсэн системийн үйл ажиллагааг шинэчилж, иргэн, сүм хийдийн өмчлөл эзэмшилд байгаа баримтат өвийг бүртгэлд хамруулах тухай зорилтыг тусгасан. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Нийслэлийн бүртгэл, мэдээллийн санг нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын асуудал хариуцсан нэгжид бүрдүүлж, хадгална” гэж заасан нь бий.

Иймд нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны анхан шатны нэгжийн 765 албан хаагчийг чадавхжуулах “Монгол Улсын баримтат өвийн бүртгэл мэдээллийн нэгдсэн жагсаалтад баримтат өвийг бүртгэх аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Соёлын өвийн тухай үндсэн ойлголт”, “Монгол Улсын үндэсний баримтат өвийн бүртгэлд дурсгалыг бүртгэх аргачлал”, “Монголчуудын ном судар бүтээж ирсэн түүхэн уламжлал”, “ЮНЕСКО-ийн Олон Улсын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үйл ажиллагаа”, “Баримтат өвийг хамгаалах бодлого ба хэрэгжилт” зэрэг сэдвээр салбар салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдлэг олгов.

Тус сургалтыг Соёлын яам, Юнескогийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний төв номын сан, Нийслэлийн Соёлын төв өргөө, СУИС хамтран зохион байгуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина1 цаг 42 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ1 цаг 42 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна1 цаг 43 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна1 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ1 цаг 44 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай1 цаг 45 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ1 цаг 56 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно1 цаг 56 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо1 цаг 57 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу1 цаг 58 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна1 цаг 59 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.