Л.Ганзориг: Шахмал түлшинд шохойн чулуу хольсон нь маш буруу. Одоо ч агаарт үүссэн саарал МАНАН арилаагүй байна


3-р сарын 30
14 цаг 32 минут

 “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшинд өндөр химийн найрлага бүхий цавуулаг, шохойн чулуу ашигласан байж болзошгүй асуудлаар бид “Баялаг эрдэнэ цом” компаны захирал  Л.Ганзоригтой ярилцлаа.

-2021-2022 онд үйлдвэрлэсэн шахмал түлшний найрлаганд ДОЛОМИТ нэртэй байгалийн чулууг хольж байсан гэх мэдээлэл бий. Энэ нь зөв, буруу эсэхд та мэдээлэл өгөхгүй юу? 

        -Шахмал түлш барьцалдуулах материалд дэлхий нийтээрээ ашигладаг орц  байдаг. Үүнд, цэвэр ургамлын цардуул, цахиурын исэл, хөнгөн цагааны исэл, агууламж өндөртэй шавар гэх мэт нэгдлүүд бий. Доломит нь үндсэндээ барилгын материал үйлдвэрлэхэд ордог кальци ихтэй байгалийн чулуу юм. Тус чулуу нь нунтаглах явцад наалдамхай чанар үзүүлж чаддаггүй. Тийм учраас үүнийг маш их хэмжээний химийн бодистой холин наалдамхай болгож, барьцалдуулдаг. Доломитын шатаж буй шинж чанар нь агаарын бохирдолд нэг их нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ барьцалдуулахад ашиглаж байгаа полимерийн шинж чанартай материалууд нь маш их хэмжээний утаа үүсгэж шаталт өгч байх үедээ, задрал өгдөг. Тийм учраас нарийн тоосонцорын хэмжээ ихсээд байгаа юм.

-Үйлдвэрийнхээ талаар товч танилцуулбал?  

       -Манай үйлдвэр 2019 онд Засгийн газрын дэмжлэгээр газар олгогдон баригдаж, энэ оноос эхлэн ажиллах бүрэн боломжтой болсон. Энэ нь цардуул гаргаж авах технологийг бид өөрсдөө бий болгож байгаагаар давуу талтай.  Мөн жил болгон “Таван толгой түлш”-д нийлүүлж байгаа барьцалдуулах материалыг дотоодоосоо бүрэн хангасан тохиолдолд улаан буудайн хаягдал ашиглан тариаланчдаа ч жил болгон 8-10 тэрбум төгрөгөөр дэмжих боломж байна.

-Монголд олон жилийн туршилтаар стандартад нийцсэн цардуулыг Таван толгой түлш яагаад ашиглахгүй урд хөршөөс олон тонноор нь нөөцөлж, ашиглаад байна вэ?

       -2021-2022 оны халаалтын улиралд өмнөх технологийн шинж чанар, стандарт алдагдсан гэж боддог. 2021 онд манайх 500 тонн цэвэр цардуулаар хийсэн туршилтын түлшийг “Таван толгой түлш”-д нийлүүлж өгсөн. Дараа нь 1400 тонныг нийлүүлэх байсан боловч манай ажлыг зогсоогоод урд хөршөөс цавуу татаж шахмал түлшинд ашиглаж ирсэн.

-Ямар үндэслэлээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон бэ?

     -Тухайн үед цавууны худалдах, худалдан авах асуудал "ТЕНДЕРЫН ТУХАЙ ХУУЛИАР" зохицуулагдаж байсан. Манай үйлдвэр хамгийн жижиг багцад орсон байсан. Харин “Таван толгой түлш” аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийн тулд гаднаас их хэмжээний цавууг татсан. Өнгөрсөн жилээс эхлээд Хятад Улсаас оруулж ирж байгаа цавуу нь цардуултай цавуу биш.  Хятад Улс энэ цавууг химийн материалаар голцуу хийдэг. Цардуулаар хийсэн цавууг зөвхөн ил зүйл шатаахад зориулж хийдэг.

-БНХАУ-аас оруулж ирсэн гэх цавуу нь шохойн дэгдэлт, тоосонцор үүсгэж байгаа юу?

       -Тийм. Энэ их цайраад байгаа утаа нь химийн материалын задрал өгч байгаагийн шинж.  Ер нь шатахдаа маш их задрал өгөөд, тоосонцор үүсгэж байна. Яагаад үүнийг хардаж яриад байна вэ гэвэл бид 2018-2019 оны түүхий эдийг өөрчлөөгүй. Энэ орж ирж байгаа цавуунд л учир байгаа. 2019, 2020 онд барьцалдуулах материалын нийлүүлэлт, хэрэглэж байгаа үйл явцад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хавсарсан ажлын хэсэг байгуулаад үйлдвэрийг шалгадаг байсан. 

-Та өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын стандарт барьцалдуулах үйлдвэртэй танилцсан. Үйлдвэрийн тухайд хуваалцахгүй юу ?

       -БНХАУ-ын стандарт барьцалдуулах дөрвөн том үйлдвэрийн эзэн бий. Тэр хүн манайхаас 2019-2021 онд нийлүүлж байсан 8000 тонн 100 гаруй вагон цэвэр цардуулыг Хятад Улс руу шинжлүүлэхээр болсоныг мэдээд манай үйлдвэр дээр ирсэн. Учир нь тэднийх манай улсад наалдамхай цардуул их хэмжээгээр нийлүүлэхээр том үйлдвэр барьчихсан. Ингээд Монгол Улсад үйлдвэртэй болчихсон тул туршлага солилцоод буцсан. Би ч үйлдвэртэй нь танилцаад ирсэн байгаа.

-Өнгөрсөн оны шахмал түлшинд орсон барьцалдуулагчийг шинжлүүлэх боломжтой юу?

-Үйлдвэр рүү нь нэвтэрч танилцаагүй. Хаалттай байдаг газар учир шинжлүүлэх боломжгүй.

-100 гаруй вагон барьцалдуулагчийг БНХАУ-аас оруулж ирсэн. Түүнийгээ 2022 онд шахмал түлш үйлдвэрлэхдээ ашигласан гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Энэ хэр бодитой вэ. Чанарын шаардлага хангаж байгаа болов уу?

      -Энэ тал дээр манай улсаас хатуу хяналт тавих хэрэгтэй. Мэргэжлийн хүний нүдээр харахад чанарын стандарт шаардлага хангаагүй гэж харж байгаа. Бид өмнө нь хар тоос, хар манантай утаатайгаа тэмцдэг байсан бол одоо нэмээд агаарт дэгдсэн цагаан тоосонцортой тэмцэх болоод байна. Европын холбоо ч шохойн чулуу, кальци шатаахыг хориглодог.

-Энэ тоосонцор нь ард иргэдэд хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэЭнэ талаар мэдээлэл өгөөд ярилцлагаа өндөрлөе.

-Энэ тоосонцор нь хүний биед шингэдэг. Нарын, бүдүүн судасны бөглөрөл үүсгэнэ гэж эмч нар хэлдэг. Ялангуяа нялх хүүхдэд аюултай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй7 сар 10. 17:02Наадмын нээлтийн тасалбарыг өнөөдөр 20:00 цагаас www.ticket.mn сайтаар худалдана7 сар 10. 17:00“EZNIS AIRWAYS” ПРАГА ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ7 сар 10. 16:59Уяач нь өөрөө азаргаа унаж түрүүлэв7 сар 10. 16:58"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ7 сар 10. 16:58Хүннү рок урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлагийн эх орондоо хийх тоглолт өнөөдөр болно7 сар 10. 16:52Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно7 сар 10. 16:51“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв7 сар 10. 16:49Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов7 сар 10. 16:48Төрийн далбааг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд байнга мандуулах ёслол боллоо7 сар 10. 16:46ТЦА: Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна7 сар 9. 18:35УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авав7 сар 9. 18:34
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.