Монголын кино холливудад гарахад ойрхон байна


3-р сарын 29
12 цаг 38 минут

Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Харин кино урлагийнхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Соёлын сайд Ч.Номин "Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломж бий болж байна. Монголд дэлхийн томоохон продюссеруудыг авчирч, уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурийг тавьсан. Зургадугаар сард эхний киноны зураг авалтыг хийхээр төлөвлөсөн" гэж ам алдсан удаатай. Ингээд кино урлагийн хөгжлийн талаар уран бүтээлчдийн байр суурийг хүргэе.

“Хувьсал” продакшны продюсер Г.Цоггэрэл:

-Монголын кино урлагийн хөгжил дөнгөж эхэлж байна. Энэ урлагаа дэлхийн кино урлагийн түвшинд хөгжүүлье гэвэл улсаас маш сайн дэмжих хэрэгтэй. Тэгж чадвал Монголын кино урлаг Холливудад ойрхон байна. Ингэхийн тулд гадаадаас том продюсер, найруулагчдыг авч ирж, сургалт зохион байгуулах шаардлагатай. Тэгж чадвал кино урлагийнхан маань хөгжихөд бэлэн байна. Уран бүтээлчдийн нөөц, потенциал хангалттай бий. Монголын тамирчид оюун ухаанаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Монгол хүний оюун ухаан, сэтгэхүй, ур чадвар, авьяас үнэхээр гайхамшигтай.

Кино урлагийг дэмжих тухай хуультай болсон хэдий ч практикт хурдтай хэрэгжиж чадахгүй байна. Соёлын яамтай болж, Кино урлагийн зөвлөлөө байгуулсан. Энэ бол ахиц дэвшил.

Гэхдээ салбар яамны бодлогод хурд хэрэгтэй байна. "Хувьсал", "Фантастик" продакшнаас гадна хувь уран бүтээлчдээс найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин", жүжигчин Б.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино олон улсын кино наадамд цахиур хагалж явна. Энэ бүхэнд улсын дэмжлэг, хөшүүрэг хэрэгтэй байна. Сайн продюсер үгүйлэгдэж байна. Монголын тэргүүлэгч аж ахуй нэгжүүд Монголын кино урлагийг маш сайн дэмжиж чадвал нийгмийн стресс бухимдлыг соёлоор эдгээж болно. Ард түмнийхээ тархийг эмчилж чадна.

"УРАН БҮТЭЭЛЧИД ЭХНЭЭСЭЭ ГАДААДЫН КИНО ПРОДАКШНУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА"

“Фантастик” продакшны найруулагч Б.Тамир:

-Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад тухайн улсын кино урлагийн хууль нь хөшүүрэг болдог. Үүнтэй адил Монголын Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар үр өгөөжөө үзүүлнэ гэдэг итгэж байна. Монголын уран бүтээлчид эхнээсээ гадаадын кино продакшнуудтай хамтран ажиллаж байна. Энэ нь кино урлагийг хөгжилд маш том ахиц үзүүлнэ. Учир нь Монголын уран бүтээлчидтэй туршлага солилцож, харилцан сургалт явуулна гэсэн үг. Бид сая "Зура: Цурам ажиллагаа-2" уран сайхны кинонд Тайвань, Малайз, Казахстаны уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Энэ бол эхлэл. Бид дараа дараагийн кино төслийн талаар цаг тухайд нь мэдээлнэ.

Гадаадаас ирж, хамтран ажиллаж буй уран бүтээлчид өндөр үнэлгээ, цалин хөлс авдаг. Өндөр үнэ төлөхөөр кино зах зээлээсээ эргүүлээд ашиг олох нь ховор.

Гэсэн хэдий ч киногоо гадаадын зах зээлд гаргах боломж давхар нээгдэж байгаа юм. Олон жилийн дараа гадаадын зах зээл дээр киночид хэрхэн өрсөлддөг шиг Монголд тийм цаг хугацаа удахгүй ирэх байх. Үүний төлөө манай залуу уран бүтээлчид маш их хичээн ажиллаж байна. Нэг том төсөл маань амжилттай хэрэгжиж чадвал Монголын кино урлагт үр өгөөжөө өгөх байх гэж найдаж байгаа.

"КИНО УРЛАГИЙН ХӨГЖИЛД МАШ ИХ АХИЦ ДЭВШИЛ ГАРСАН"

“Тамгагүй төр” жүжгийн продюсер М.Есөнмөнх:

-Миний хувьд 16 жилийн өмнө "Би чамд хайртай 2" уран сайхны киног хийхэд найруулагч Б.Баатартай хамтран ажилласан. Энэ цаг үеэс хойш кино урлагийн хөгжилд маш их ахиц дэвшил гарсан. Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээл олон улсын түвшинд бүтдэг болсон гэж харж буй. Уран сайхны киноны чанар, зураг авалт, найруулга, жүжиглэлт, дуу хөгжим гээд бүх төрлөөр нь ярьвал шинэ түвшинд хүрсэн.

Энэ эрчээрээ явбал хоёр, гурван жилийн дараа олон улсад гарч чадна. Эхнээсээ зарим уран бүтээл дэлхийд үнэлэгдэж байна. Үүнд Кино урлагийг дэмжих тухай хууль ч гэсэн үр өгөөжөө өгч, дэмжлэг болж чадаж байгаа гэж харж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ8 цаг 10 минутын өмнөНөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудал өмнөх жилүүдэд ч удаа дараа хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр, нөөцийн махны үнэ өссөн, нөөц бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг асуудал үүнд нөлөөлсөн. Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч гэрээт компаниудын тооцоонд зөрүү гарсан, нөөцөлсөн гэх махны зарим хэсэг борлуулалтад гараагүй гэх асуудлыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл нийслэлээс 2027 оны нөөцийн мах бэлтгэлд нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн мах бэлтгэлийг нэг эх үүсвэрээс бус, арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийг гурван ангиллаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, арилжааны банкны зээлээр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Гуравдугаарт, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхээр тусгажээ. Эдгээр гурван эх үүсвэрээр бэлтгэгдэх маханд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, арилжааны банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна бондын эх үүсвэрээр мах бэлтгэх тохиолдолд ч арилжааны банкны зээлтэй дүйцүүлэн 12 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргажээ. Төсөвт тусгахаар санал өгсөн санхүүжилтийн задаргааг авч үзвэл, арилжааны банкны зээлийн эх үүсвэрт 6.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 7 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхэд 9.4 тэрбум төгрөг тусгахаар болсон байна. Харин үлдсэн 7.9 тэрбум төгрөг нь 2028 онд мах бэлтгэхтэй холбоотой аж. Тухайн онд ойролцоогоор 8000 тонн мах бэлтгэхээр төсөөлж байгаа бөгөөд мах бэлтгэлийг ес, аравдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүгийн хөнгөлөлтийг тусад нь тооцож, нийт 30.7 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар өгсөн мэдээллээр, энэ жил нийт 27 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцжээ. Үүнээс тавигдсан шаардлагыг хангасан 14 аж ахуйн нэгжтэй нийт 6000 гаруй тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Харин өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх чиглэлээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бондын эх үүсвэрээр мах бэлтгэх чиглэлд одоогоор нэг ч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэлийг гурван өөр санхүүжилтийн эх үүсвэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн ч бондын эх үүсвэрийн хүрээнд гэрээ байгуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм. Өмнөх жилүүдэд нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөцийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсэж, улмаар бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тооцоонд шалгалт хийх нөхцөл байдал бий болсон. Энэ удаад нийслэлээс нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.8 цаг 10 минутын өмнөӨмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ8 цаг 11 минутын өмнөҮндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно8 цаг 12 минутын өмнө"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ8 цаг 12 минутын өмнөМаргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 цаг 13 минутын өмнөМахны үнэ өсөж, манжингийн үнэ буурчээ8 цаг 13 минутын өмнөАжил хийдэг оюутан НДШ төлөхгүй байх боломжтой болно8 цаг 14 минутын өмнөХууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина8 цаг 15 минутын өмнөХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХОЛБОГДОХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН БҮР БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ8 цаг 19 минутын өмнөГадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.