Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй бол мөнгөн торгууль ногдуулна


3-р сарын 29
12 цаг 28 минут
 
 
Нэхэмжлэгч Ундрах нь Хуягт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны аравдугаар сарын 11-нд иргэний хэрэг үүсгэжээ.
 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр 2022.01.25-ны өдөр төрсөн хүүхдийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилсон байх ба хариуцагч Хуяг шинжилгээ өгөөгүй, шинжээч дүгнэлт гаргахад саад учруулжээ. Түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилжээ.
 
Шүүгчийн 2023 оны 03-р сарын 03-ны өдрийн 102/ШВ2023/00002 дугаар шийтгэвэрээр хариуцагч Хуягийг 300 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Шүүгч хэргийн нөхцөл байдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлж торгууль ногдуулсан, түүний гаргасан зөрчил тогтоогдсон тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.