Улсын гадаад өр 0.6 хувиар багасжээ


3-р сарын 29
12 цаг 25 минут

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гадаад өр 2022 онд 33.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос 219.6  (0.6 хувь) сая ам.доллароор багасаж, өмнөх улирлынхаас 1.1 (3.5 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. 

Нийт гадаад өрийн 12.1 (36.2 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.7 (28.9 хувь) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8 (23.8 хувь) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.2 (6.5 хувь) тэрбум ам.доллар нь төв банкных, 1.6 (4.6 хувь) тэрбум ам.доллар нь төв банкаас бусад хадгаламжийн байгууллагынх аж. 

Улсын нийт гадаад өр 2022 онд өмнөх оныхоос буурахад Засгийн газрын гадаад өр 444.8 (5.3 хувь) сая, төв банкны өр 431.8 (16.5 хувь) сая, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 131.6 (1.1 хувь) сая, төв банкаас бусад хадгаламжийн байгууллагынх 66.4 (4.1 хувь) сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Харин бусад салбарынх 855 (9.7 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны нийгэм эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна. 

Засгийн газрын нийт өр 2022 онд 31.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.8 (17.8 хувь) их наяд, өмнөх улирлынхаас 1.8 (6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Засгийн газрын дотоод өр 2022 онд өмнөх оныхоос 114.9 (12.5 хувь) тэрбум, гадаад өр 5 (20.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэж, харин Засгийн газрын өрийн баталгаа 97.8 (11.2 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 162.1 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. 

Засгийн газрын нийт өрийн 29.6 (92.7 хувь) их наяд төгрөг нь гадаад өр, 1 (3.2 хувь) их наяд төгрөг нь дотоод өр, 778.7 (2.5 хувь) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 511.8 (1.6 хувь) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлж байв. Нийт өрөөс 2022 онд үндсэн төлбөрт 1.4 их наяд, хүүгийн төлбөрт 756.7 тэрбум төгрөг төлөөд байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оныхоос 92.4 (7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн бол хүүгийн төлбөр өмнөх оныхоос 201.4 (21 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.