95 ХУВЬ НЬ ШИРГЭЭД БАЙСАН ГАНГА НУУРЫН ЭКО СИСТЕМ ЭРГЭН СЭРГЭВ


3-р сарын 28
11 цаг 25 минут

Дарьгангын БЦГ-ын аялал жуулчлалын бүсэд байрлах Ганга нуурын 95 хувь нь 2017 онд ширгэж байв. Эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурлаж Төр, иргэний хамтын ажиллагааны дүнд "Ганга нуур" эргэн сэргэжээ. 

Ширгэх аюул нүүрлэсэн Ганга нуур

Энэ талаар усны мэргэшсэн инженер Я.Болдбаатар хэлэхдээ, Ганга нуур нүүдлийн шувуудын дамжин өнгөрдөг таатай бүс нутаг. Ус намгархаг газрын нэг. Ганга нуурт жил бүр хунгийн чуулга болдог байсан. Гэтэл 2017 оны наймдугаар сард нуурын 95 хувь нь усгүй болж хатаж ширгэхэд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлсөн. Мөн ганга нуурыг тойроод 20,000 гаруй адуу, мал сүрэг өдөржин байдаг байв. Агаарын температур, салхи, шороон шуурга, малын хөл зэрэг зүйлсийн нөлөөгөөр Ганга нуур хатаж ширгэсэн. Тимээс Ганга нуурыг сэргээх судалгааг хийж эхэлсэн юм. Үүний үр дүнд артезиан даралттай хоёр худгийг гаргасан. Ингэснээр хур тунадас орохгүй, ган гачигтай үед артезиан худгийн усаараа нуурыг тэжээж, нуурын эрэг дагуу 17 километр орчмын хашаа барьж мал орохооргүй болгосон" гэлээ.

Эргэн сэргэсэн Ганга нуур

Мөн ганга нуур орчим амьдардаг 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж, 10 га талбайд 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулж, нуурын эргээс 500м зайд аялагч, жуулчдад зориулсан тохижилтын талбай барьж байгуулжээ. Эдгээр ажлын үр дүнд нуурын усны түвшин нэмэгдэж жил бүр ирэх шувуудын тоо олширч, ганга нуурын эко систем эргэн сэргэжээ.

БОАЖЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.