М.Есөнмөнх: "Тамгагүй төр" жүжгээ Английн "WEST END"-ийн театрын тайзнаа тавина


3-р сарын 28
11 цаг 10 минут

“Мөнгөн мод-2022” наадмын “Шилдэг продюсер”-ээр М.Есөнмөнх тодорсон юм. Тэрбээр 2022 онд “Тамгагүй төр” үндэсний драмын жүжгийн ерөнхий продюсерээр ажиллажээ. 

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Түүхийн ухааны магистр, багш, продюсер тэрбээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 25 жил ажиллаж байна. Монголын кино урлаг, соёлын наадам, фестиваль, концерт, шоу тоглолт, олон улсын сэдэвчилсэн эвент гэхчлэн үндэсний болон олон улсын томоохон 60 гаруй үйл ажиллагаа, уран бүтээлд ерөнхий менежер, ерөнхий продюсерээр ажилласан байна. 

Энэхүү наадмын шагнал гардуулах үеэр түүнээс дараах мэдээллийг тодрууллаа.

-Танд Монголын хамгийн олон үзэгчтэй “Тамгагүй төр” жүжгээр “Мөнгөн мод-2022” наадмын Шилдэг продюсерийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Урлаг соёлын тайзнаа анх удаа шагнал гардсандаа сэтгэл догдолж байна. Урлагийн салбарынхантай ойр дотно ажиллахад Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудын оюун санааг шинэ түвшинд гаргахад асар их хөдөлмөрлөж байгаа нь харагддаг. Уран бүтээлчдийн бүтээлүүд жилээс жилд улам чанаржиж байна. “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн. Энэ нь шилдэг бүтээл болоход нөлөөлсөн гэж үзэж болно. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийсэн бөгөөд Английн "WEST END"-ийн театрт энэ оны 11 дүгээр сарын 13-наас нийт 20 удаа тоглох юм.   

-Жүжгийг англи хэлээр тоглохоор бэлтгэж байгаа гэж сонссон. Бэлтгэл ажил ямархуу шатандаа явж байгаа вэ?

-Бид бэлтгэл ажлаа таван үе шатад хуваасан. Үндсэндээ хоёр үе шат дуусаж, гурав дахь шатны бэлтгэлээ эхлээд байна. Жүжгийн гэрэл, хөгжим, тайзны тохиргооны ажилдаа орсон. Бид аль болох англи хэлээр тоглохыг зорьж бэлтгэлээ хийж байгаа. 

-Монголчууд сүүлийн жилүүдэд тайзны бүтээлийг шимтэн үздэг болсон. Манай улсын хувьд тайзны урлагийн хөгжил ямар түвшинд яваа бол?

-Миний хувьд драмын жүжгийг сайн ойшоодоггүй байсан. Сүүлийн 2-3 жилд УДЭТ-т шинээр тавьж буй жүжгүүдийг үзээд  Монголын урлаг соёлын салбар нэлээн өндөр түвшинд хүрч байгааг харж байна. Миний ажилласан төсөл драмын урлагийн төрлийг нэлээн өндөр түвшинд хүргэсэн байх гэж найдаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа1 цаг 17 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ1 цаг 17 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов1 цаг 18 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"1 цаг 19 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ1 цаг 20 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ1 цаг 21 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна1 цаг 22 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"1 цаг 24 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид1 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав1 цаг 26 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.