“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив


3-р сарын 24
14 цаг 43 минут

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим худалдаагаар өнөөдөр 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжлаа. Цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжжээ.

 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор борлууллаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.