Хоккейн ДАШТ Улаанбаатар хот дахь "Steppе Arena" мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна


3-р сарын 24
11 цаг 58 минут

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 23-нд 14:00 цагаас Филиппин-Индонез багийн тоглолтоор эхэлж, 17.30 минутад албан ёсны нээлтээ хийсэн юм.

 ДАШТ Улаанбаатар хот дахь "Steppе Arena" мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол  өгч байгаа. Үүнийг ДАШТ-ий нээлтийг зорьж очсон хүн бүр харсан байх.

 Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ багийн хооронд болж, 14:0  харьцаатайгаар Филиппиний баг өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин 18.00 цагаас болсон Монгол, Кувейт улсын багын хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн онооны илүүрхлээр Кувейтийн хоккейчдыг хожлоо.

 Тоглолтын хуваарь:

 2023.03.25

14:00. Индонез - Кувейт

18:00. Филиппин - Монгол

2023.03.26

14:00. Кувейт - Филиппин

18:00. Индонез - Монгол

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна1 цаг 22 минутын өмнөХямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ1 цаг 24 минутын өмнөБангкок: 7 хүн сураггүй хэвээр ч ажиллагааг зогсоолоо1 цаг 32 минутын өмнөЭхний улиралд дотоод худалдааны борлуулалтын орлого 14.1 их наяд төгрөгт хүрчээ1 цаг 50 минутын өмнөАфганистанд шатрын спортыг хоригложээ1 цаг 57 минутын өмнөУ.Хүрэлсүх: Сувилагчийг мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломжийг бүрдүүлнэ2 цаг 38 минутын өмнөНaлайх дүүрэгт шинээр 2240 хайлаас мод тарив2 цаг 39 минутын өмнөХаранга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай агсныг эцсийн замд нь үдлээ2 цаг 40 минутын өмнөЛ.Галбадрах: Хуулийн төсөл бүх төрлийн цензурыг хориглосон2 цаг 42 минутын өмнөНисэхийн тойргийг 15 тэрбумаар дахин төлөвлөж байна2 цаг 47 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.