Х.Болормаа: Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог 35 хувьд хүргэх хэрэгтэй


3-р сарын 16
10 цаг 13 минут
сонин mn
“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Cүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаатай ярилцлаа.  
 
-Та бол дүүргийн хэмжээнд ганц байгаа эмэгтэй удирдагч.  Улс төр талаасаа эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дэмжиж байна вэ.  Сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаа учраас хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?
 
-Манайх олон намын системтэй улс.  Одоо цагт аль ч намд эмэгтэй манлайллыг дэмжих асуудал хангалттай биш байна.  Гэхдээ АН-ыг олонх байх хугацаанд парламентын эмэгтэйчүүдийн бүлэг маш идэвхтэй ажиллаж байсныг дурдах нь зүйтэй.  Олон хууль санаачилж, манлайллын хувьд үлгэрлэл байж чадсан. Ер нь сүүлийн үед хөгжингүй орнуудын удирдлагын багт эмэгтэйчүүд давамгайлж байна.  Эмэгтэй хүн гэдэг өөрөө байгалиас заяасан торгон мэдрэмжтэй.  Аливаад энэрэнгүй, чин сэтгэлээсээ хандаж хайрлаж чадаж байна.  Үр хүүхэд, хань ижил, аав ээжээ хайрлан энэрнэ гэдэг нь цаагуураа эх орноо хайрлаж байгаатай агаар нэг юм.   Мөн мөнгө санхүү, авлигын  асуудалд ч эмэгтэйчүүд орооцолдоод байдаггүй.  Хүнийг хайрлаж өрөвдөх байгалиас заяасан өгөгдөл бий учраас аливааг бодож эрэгцүүлдэг нь тэр асуудлаас хол байхад нь тодорхой хэмжээнд нөлөөлнө.  Тэгэхээр цаашид улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал үйл ажиллагааг услаж, дэмжих нь зүйтэй.   Төрийн байгууллагын удирдлагын багт ч эмэгтэйчүүдийн манлайлал бага байна. Эмэгтэйчүүдийн оролцоо дор хаяж,  35 хувьд хүрээсэй. 
 
-Нөгөө талаар эмэгтэй удирдагчид нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаан дээр нэлээд мэдрэмжтэй ажилладаг юм шиг санагддаг.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн асуудал, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд дунд дахь хүчирхийлэл их байна.  Энэ асуудлыг яаж барьж авах уу, юу хийх үү гэж байнга дотроо санаа чилээж явдаг хүний нэг.  Хөөгөөд бодохоор хүчирхийллийн асуудал ердөө л эцэг эх, багш, хүүхэд, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муу байгаагаас үүдэж байна.  Тиймээс ЗДТГ-ын зүгээс “Эерэгээр нөлөөлье-” аяныг ЕБС-иудад зохион байгууллаа. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд маань ийм орчин дунд өсөж хүмүүжиж байгаа нь сэтгэл зовоох асуудал шүү.    
 
-2020 оны сонгуульд та ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж ажиллав. Биелэлт хэдэн хувьтай байна вэ?
 
-АН-аас мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өнгөрсөн сонгуульд орсон.  Мөрийн хөтөлбөрийн ихэнх нь биелэлээ олж байгаа.  Гэхдээ тэр дундаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал зогссонд харамсаж явдаг.  Энэ бол бүхий л асуудлын шийдэл байлаа.  Нийслэлийн том уулзвар ,замууд шинэчлэгдэж, Агаар хөрсний бохирдлоос эхлээд Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хүртэл хамгаалуулах том хөтөлбөр байсан.  Мэдээж алдаа оноо байсан.   Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал байлаа.  2023 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай байна гэсэн саналаа дахиад л дэвшүүлж, ажиллана даа. 
 
Т.БАТСАЙХАН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ормузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв9 цаг 41 минутын өмнөЭхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан9 цаг 46 минутын өмнөТөв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ9 цаг 48 минутын өмнөМонголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 2026 оны эхний улиралд 269.5 тэрбум төгрөгт хүрчээ9 цаг 50 минутын өмнөОслын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасна9 цаг 52 минутын өмнөТөр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв9 цаг 55 минутын өмнөЭнэ долоо хоногийн Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана9 цаг 58 минутын өмнөӨрхийн эмнэлгийн даргаар ажиллахдаа ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ9 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 15:11Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна4 сар 20. 14:33Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.