11 мянган нүүрсний автомашиныг бүртгэлийн системээс устгасан хэргийн мөрөөр...


3-р сарын 15
14 цаг 26 минут

11 МЯНГА ГАРУЙ НҮҮРСНИЙ АВТОМАШИНЫГ БҮРТГЭЛЭЭС УСТГАСАН ХЭРЭГТ ХХЕГ, ГЕГ, АТҮТ-ИЙНХНИЙГ ХАМРУУЛЖ, ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ ГЭВ

   Гашуун сухайтын боомтоор нэвтэрсэн 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүртгэлийг серверээс нь устгасан болох нь тогтоогджээ. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн хэвлэлийн хурлын үеэр “Нүүрний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шинэ нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал, Гашуун сухайтын хилийн боомтоор Монгол Улсад нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлд болон бүртгэлийн серверүүдийг ХХЕГ, ГЕГ, АТҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран шалгасан. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдоод байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа” гэсэн юм.

      Ингэснээр Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтынхон болон холбогдох албан тушаалтнууд дахин сандралдаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн албаныхан Авлигатай тэмцэх газрын мөрдөгчидтэй хамтран өнгөрсөн зунаас нүүрний хулгайн хэргийг шалгаж эхэлсэн. Өдгөө ч шалгалтын ажиллагаа үргэлжилж, бүр идэвхжүүлнэ гэдгийг албаныхан онцолсон билээ.

ГАШУУН СУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ДАРГА Л.ГАНБАЯР:МАНАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХАКЕРДАЖ, УСТГАСАН БАЙЛАА ГЭЖ БОДОХОД ХИЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАХ БОЛОМЖГҮЙ

      Бид дээрх мэдээллийн дагуу Гашуун сухайт дахь Гаалийн дарга Л.Ганбаяртай холбогдож, тодруулсан юм. Тэрбээр “Хууль, хяналтын байгууллагынхан 2018-2020 оны бүртгэл болон бусад мэдээллийг шалгаж байгаа. Би 2021 онд Гашуун сухайт дахь Гаалийн даргын ажлыг хариуцаж авсан. Бидэнд хилээр орж, гарсан тээврийн хэрэгслийн бүртгэлийг системээс устгах шаардлага байхгүй. Удахгүй Гаалийн ерөнхий газраас тодруулага, мэдээлэл хийх байх. Манай мэдээллийг хакердаж, бүртгэлийг утсгасан байлаа гэж бодоход хилийн мэдээллийг устгах боломж байхгүй. Манай сүлжээ маш өндөр нууцлалтай, тусгай эрхээр нэвтэрч ордог юм. Манайд хуулийн байгууллагынхан хоёр сар шалгалтын ажиллагаа явуулсан. Бид холбогдох бүх мэдээлэл, бүртгэлтэй автомашины тоог гаргаж өгсөн. АТГ-ын ямар мэдээлэлд үндэслэж, 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр гарсан бүртгэлийг устгасан хэмээн үзсэнийг ойлгоогүй. Манайхан бүгд гайхаад сууцгааж байна. Монгол Улсын гаалийн системд бүртгэгдсэн тээврийн хэрэгслүүдийг 18 газар, хорооноос харж болдог. Тухайлбал, манайд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн мэдээллийн сангаас харж болно гэсэн үг. Манай байгууллагын харьяа газар бүрд мэргэжлийн, туршлагатай инженерүүд ажилладаг. Гаалийн түүхэнд мэдээллийн системд нэвтэрсэн болон мэдээллийг устгасан тохиолдол гарч байгаагүй. Энэ тухай анх удаа сонсож байна. Манай мэдээллийг устгах ямар ч боломж байхгүй” гэсэн юм.

АТҮТ-ИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Н.БЯМБАДОРЖ: ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАСАН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ

    Харин Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос Гашуун сухайтын боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийг бүртгэлийн системээс устгах боломжтой эсэхийг тодруулсан юм. Тэрбээр “Би хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн мэдээлэлийг  устсан болохыг анх удаа сонсож байна. Мэдээлэлийг устгах боломжгүй. Бас энэ талаар мэдэхгүй” гэсэн юм.

ХХЕГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН: МАНАЙХААС НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ. ТҮҮНЭЭС ӨМНӨ ТАЙЛБАР ӨГӨХГҮЙ

     Мөн ХХЕГ-ын мэргэжилтэнтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад “Манайхаас энэ талаар нэгдсэн байдлаар тайлбар, мэдээлэл өгнө. Түүнээс өмнө ямар ч тайлбар өгөх боломжгүй” гэв.

   Нүүрсний хулгайн сэжүүр тээвэрлэлт, борлуулалт, хөрс хуулалтаас үүдэлтэй. Дашрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сард Гашуун сухайтын боомтоор 1000 тонн нүүрс нууцаар гаргасан бүлэглэл баригдаж байсан. Тухайлбал тус хэрэгт 10 гаруй хүнийг шалгаж, Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажилтан Н.Доржжүгдэр нарыг саатуулж байсан. Мөн нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлтийн аргаар хэрхэн мөнгө угаадаг болохыг манай сайт цувралаар хүргэж байсан билээ. 

     Мөн ХХЕГ, ГЕГ, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс гадна нүүрсний хулгайн хэрэгт нэмэлтээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлэх саналтай байгааг АТГ-ынхан мэдээлсэн юм. Харин 11 мянга гаруй нүүрсний автомашиныг бүртгэлээс устгасан хэргийг үргэлжлүүлэн шалгаж, ХХЕГ, ГЕГ, АТҮТ зэрэг холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан шалгалтын ажиллагааг өргөжүүлж, ямар хүмүүс серверээс мэдээлэл устгуулсан болон устгасан болохыг илрүүлнэ гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв18 секундын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана2 минут 47 секундын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 минут 35 секундын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ4 минут 25 секундын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ5 минут 14 секундын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 минут 9 секундын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв7 минут 2 секундын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51"Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер бичлэг хийдэггүй нь тогтоогдсон" гэв3 сар 27. 16:50
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.