Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар болон Хөгжлийн сангийн удирдлагуудтай уулзав


3-р сарын 3
14 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр тус улсын Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар болон Абу Дабигийн Хөгжлийн сангийн удирдлагуудтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав.

1976 онд байгуулагдсан Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар нь 790 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэгээрээ дэлхийн баялгийн сангуудын эхний гуравт буюу Норвеги, БНХАУ-ын дараа эрэмбэлэгддэг.

Засгийн газрын үнэт цаас, тогтмол орлого, хувийн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, бусад зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг юм.

Абу Дабигийн Хөгжлийн сан 1971 онд байгуулагдсан бөгөөд хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгодог байна.

Тус сан сүүлийн 40 жилийн хугацаанд 59 улсын 325 төсөлд 10 орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа8 цаг 4 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна8 цаг 5 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна8 цаг 6 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана8 цаг 7 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ8 цаг 7 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ8 цаг 8 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна8 цаг 10 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө8 цаг 10 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ8 цаг 11 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав8 цаг 11 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.