Сар шинийн баярт зориулсан Сумын цолтой 544 залуу бөхийн барилдаанд Э.Түмэннасан түрүүлжээ


2-р сарын 17
12 цаг 42 минут

 XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

"Тарвалин" хийдийн нэрэмжит Сумын цолтой 544 залуу бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаанд Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын заан Шийрэвдоржийн Эрдэнэбаяр үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, заан Энхтайваны Совджамц шалгарлаа.

Дунд шөвгийн тавд Өмнөговийн манлай заан Б.Бат-Эрдэнэ, Архангайн Д.Эрдэнэчулуун заан, шөвгийн есөд сумын заан Завханы Ё.Гантулга, Төвийн Б.Отгонбаатар, Булганы А.Ширнэндагва, Сэлэнгийн А.Амархүү нар үлджээ.

Харин сумын цолтой залуу бөхчүүдэд олгодог "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, сумын заан Г.Пүрэвбаатарт, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг үзүүр бөх Ш.Эрдэнэбаяр нар хүртсэн байна. 

Мөн Тарвалин хийдийн нэрэмжит шагналыг сумын заан Ш.Эрдэнэбаярт олголоо.

Өнөөдөр 16:00 цагаас Ахмад болон өсвөр үеийн бөхийн барилдаан болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:56БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.