Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр бүх орлогоос НДШ авахгүй


2-р сарын 13
9 цаг 59 минут

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ тооцож авна гэх заалтыг оруулсан тухай мэдээлэл гараад буй. Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болоод байгаа юм.

Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уг мэдээллийг няцаан тайлбар хийжээ.

Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх орлогоос НДШ авна гээгүй. Энэ нь ташаа мэдээлэл. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг.

Сүүлийн 10 жилийн үечлэлээр авч үзэхэд 2002 онд 285.5 мянга, 2012 онд 742.0 мянга, 2022 онд 1.1 сая иргэн албан журмаар даатгуулж байна. Өргөн баригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлийг дэвшүүлэв.

Хуулийн төслөө сайн, зөв үнэнээр нь тайлбарлах тал дээр анхааръя" хэмээн тайлбар оруулсан байна.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24АН-ын даргад ГОРИЛОГЧДЫН албан бус CV5 сар 27. 13:23Роботуудын боксын анхны тэмцээн Хятадад болжээ5 сар 27. 13:22Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ5 сар 27. 13:21“Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 10-наас хялбарчилна”5 сар 27. 13:20Эрдэнэ толгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ5 сар 27. 13:18Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 27. 13:16З.Гэрэлбадам: Ажилтан аз жаргалтай байвал хэрэглэгч ч тэр мэдрэмжийг мэдэрнэ5 сар 27. 13:09"BLACKPINK" бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ5 сар 26. 13:14Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв5 сар 26. 13:13
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.