Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно


2-р сарын 5
19 цаг 01 минут

Дуучин Д.Осгонбаярын хос цомгийн нээлт болно Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д.Осгонбаяр төрсөн нутаг Сүхбаатар аймгийнхаа Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гарааг эхлүүлсэн нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг Сумъяагийн Амартайвангийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуу бол түүний нэрийн хуудас болсон бүтээл гэж болно. Сүхбаатар аймгийн сүлд дуу гэж болох энэ дууг дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн нь хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, аманд аялагдаж үлдсэн төдийгүй Д.Осгонбаяр хэмээх дуучныг олны өмнө өргөж гаргаж ирсэн билээ. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг дуулж амьдруулсан нь хүмүүсийн сонсох дуртай дуу болсон юм. Тэгвэл зохиолын дууны цомгоо тэрбээр “Наран мандах нутаг” хэмээн нэрлэсэн байна. Түүний хувьд зүүн монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилд тааруулан тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч гэдгийг түүний фенүүд андахгүй. Эдгээр уран бүтээлээ дарьганга ардын “Өөшгөө юу даа” хэмээх дуугаар нэрлэсэн ардын дууны цомогт багтаажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.