Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа


2-р сарын 3
10 цаг 47 минут

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.



Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их суруулийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Манба дацан эмнэлэг, сургалтын төв, Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төв, “Ачуут гол” эмнэлэг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгийн уламжлалтын тасаг,  Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцсон тус уулзалтаар ЭМЯ-наас Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалын нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, сайжруулах арга замын талаар мэдээлэл танилцуулж, санал бодлоо солилцлоо.



Уулзалтын үр дүнд уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоодын төлөөллөөс бүрдсэн эмнэлзүйн засаглалыг сайжруулахад чиглэн уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээний заавар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээ боловсруулах ажлын хэсгийг байгуулж, шуурхай зохион байгуулалтад орж ажиллах шийдвэр гаргалаа.
Мөн уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны “Академич” хэргэм хүртсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаад хүндэтгэл үзүүллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ6 цаг 12 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ6 цаг 13 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав6 цаг 14 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ6 цаг 14 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно6 цаг 14 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа6 цаг 15 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ6 цаг 15 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ6 цаг 16 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ6 цаг 17 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна6 цаг 17 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.