Улаанбаатарт -11 градус хүйтэн байна


2-р сарын 3
10 цаг 24 минут

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -22..-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.