“Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сургалтад ашиглах боломжийг бүрдүүллээ


2-р сарын 2
10 цаг 36 минут

Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ЕБС-ийн сургалтад ашиглах боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд туршилтын хөтөлбөрт хамрагдах  багш, мэргэжилтнүүдийг сургаж байна.

“Eduten” платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм. Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.

Туршилт-судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Платформыг нэвтрүүлэх ажилд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, ни йслэлийн боловсролын газар, сонгогдсон аймаг дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, сургуулийн удирдлага, багш нар оролцож байна. Туршилт-судалгааны үр дүнд үндэслэн тус платформыг цаашид ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх боломжийг тодорхойлох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ нам эвслүүд энэ сарын 26-28-нд гаргана4 сар 22. 18:06Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов4 сар 22. 18:052850 айлын аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв4 сар 22. 18:04Цагдаагийн машин мөргөлдсөн ослын техникийн дүгнэлт гараагүй гэв4 сар 22. 18:03“ТҮК”-ийн ажилчдын хүүхдүүдийг гадаадад үнэ төлбөргүй сургана гэв4 сар 22. 18:02АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав4 сар 22. 18:02"Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл – Шааньси Өвөр Монголоор аялахуй" ХятадМонголын хэвлэл мэдээллийн хамтарсансурвалжилгын ажиллагаа аяллаа эхлүүллээ4 сар 22. 15:41“МОНГОЛ УЛС-АРДЧИЛЛЫН БАЯН БҮРД” СЭДВЭЭР ЯРИЛЦАНА4 сар 22. 15:38Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.