Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ


2-р сарын 1
11 цаг 43 минут

Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

Хүн амын амьжиргааны доод түвшнийг бүсээр авч үзвэл:

  1. Баруун бүсэд 274,400 төгрөг
  2. Хангайн бүсэд 282,500 төгрөг
  3. Төвийн бүсэд 272,300 төгрөг
  4. Зүүн бүсэд 271,800 төгрөг
  5. Улаанбаатарт 313,400 төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оныхоос нэмэгджээ.

Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг. Хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ.

Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшнийг жишиг болгодог байна.

2022 онд Улаанбаатарт амьжиргааны доод түвшин 277,800, баруун бүсэд 238,800, хангайн бүсэд 240,400, төвийнхөд 239,200, зүүн бүсэд 236,400 төгрөг байсан юм.

зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав8 цаг 5 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв8 цаг 6 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана8 цаг 8 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно8 цаг 9 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ8 цаг 10 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ8 цаг 11 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно8 цаг 12 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв8 цаг 12 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.