2023 оны хамгийн эхний технологийн шинэчлэлийг танилцуулах “Samsung Galaxy Unpacked”-г Монголд шууд дамжуулна


1-р сарын 31
10 цаг 58 минут

Самсунг Электроникс компаниас жил бүрийн салхийг хагалан зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээний тов албан ёсоор зарлагдлаа. Дэлхий нийтээрээ хоног тоолон хүлээдэг энэхүү технологийн инновацын танилцуулга 2023.02.02-ны 02:00 цагт Samsung-н албан ёсны Facebook хуудсаар Монгол орчуулгатайгаар шууд дамжуулагдахаар болжээ.

зураг
 

Инновацын тод жишээ болсон гар утасны технологи улам хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын гол цөм болсоор байна. Нэгэн цагт зөвхөн хүмүүс хоорондын холбоо харилцааг зохицуулахад ашиглагддаг байсан гар утас нь одоо бол таныг хөгжөөх, оюуны цангааг тайлах, дурсамж бүтээх, аз жаргалаа бусадтай хуваалцах, бүтээлч байдлаа хөгжүүлэх, ажлаа гүйцэтгэх, эрүүл мэндээ хянах зэрэг бүхий л үйлдлийг хийдэг болжээ. Ийнхүү хүмүүний амьдрал алганд багтах технологитой салшгүй холбоотой болсон тул найдвартай, итгэлтэйг нь авахыг хүсэхгүй хэн байх билээ.

Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн хүндхэн сорилтууд биднийг сонголтоо дахин тунгаан бодоход хүргээд байна. Бидэнд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө чиглэсэн илүү сайхан дэлхийг бүтээх үүрэг хариуцлага бий. Самсунг ч үүнийг алсын хараагаа болгон Galaxy S цувралаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ НЬ

Залгамжлан ирсэн инновацын хүч чадлаа энэ жил тэд хоёр дахин нэмж буйгаа зарлаад байна. Galaxy-н түүхэн дэх хамгийн хүчирхэг камерын системийг бид нээлтийн үеэр үзэх боломжтой ажээ. Мэргэжлийн түвшний камер нь жил бүр илүү ухаалаг болсоор ямар ч орчинд өндөр чанартай гэрэл зураг дарах, бичлэг хийх боломжийг олгож байна.

“Galaxy S” цувралын хамгийн онцлох хүчирхэг загвар бол гар утасны гүйцэтгэл, чанарыг дахин тодорхойлсон “Galaxy S Ultra” юм. Алдарт “Galaxy Note”-ийн S Pen-ийг “Ultra” загварт нэгтгэснээр “Galaxy”-ийн хоёр тэргүүлэгч инновацын хүч чадал нэг гар утсанд цогцлоод байсан билээ. Харин тун удахгүй энэхүү хүчирхэг төхөөрөмж нь бидэнд илүү юуг санал болгохыг гэрчлэх л үлдлээ.

зураг
 

ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ ИННОВАЦ

Үзүүлэлт гэдэг зөвхөн хүч чадлаар тодорхойлогдохгүй. Байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг багасгаж буй инновацаар мөн тодорхойлогдоно. Үүний тулд Самсунг байгаль орчны төлөөх шинэ стратегийн бодлого гаргаж үүнийхээ хүрээнд бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийн үе шат бүрийг байгальд ээлтэй байлгах дээр ач холбогдол өгөн ажиллаж байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж буй байгууллагуудтай хамтарч, дахин боловсруулсан материалыг илүү олон эд ангидаа ашиглан, салбартаа шинэ жишгийг тогтоож буйгаа нээлтийн үеэр зарлах аж.

Тиймээс Самсунг Электроникс компани 2-р сарын 2-нд болох “Galaxy Unpacked” нээлтийн арга хэмжээгээрээ инновац болон тогтвортой байдлыг хослуулж, хэрхэн дээд зэргийн бүтээгдэхүүн зохион бүтээж болохыг харуулах болно. Ирээдүйг шинээр тодорхойлох “Samsung Galaxy”-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцах гайхамшигт шөнө айсуй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа9 цаг 31 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ9 цаг 31 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов9 цаг 32 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"9 цаг 33 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ9 цаг 34 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ9 цаг 35 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна9 цаг 36 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"9 цаг 37 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид9 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав9 цаг 40 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.