Цагаан сарын өмнө БНХАУ руу зорчих бол ковид томуугийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна


1-р сарын 26
12 цаг 47 минут

ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус боомтод ЭМЯ, ХӨСҮТ, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэдгээрээс ХӨСҮТ-ийн тус боомтоор ирж буй гадаад, дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байна. Хил нээгдсэнээс хойш 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар /2023.01.26/ ковидын эерэг тохиолдол гараагүй. 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны бэлэн байдлыг хангуулах, эмийн нөөцийг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Цагаан сар болох гэж байгаа учир манай иргэд БНХАУ руу зорчих төлөвлөгөөтэй байж магадгүй. 

Урд хөршид ковидын тохиолдлын тоо өндөр, халдварын эрсдэл ихтэй хэвээр байна. Монголд бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа учир эдгээр эрсдэлийг тооцож бизнес болон аяллаа төлөвлөхийг анхааруулъя. 

Хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалтаа хэрэглээрэй. Замын-Үүдэд ковидын вакцин болон шинжилгээг хийж байгаа. 
Томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгэснээс хойш 2-3 долоо хоногийн дараа эсрэг биеийн хамгаалах түвшинд очдог учир аялахаасаа өмнө урьдчилан сэргийлэх тарилга хийлгэвэл халдвар авсан ч хүндрэхээс хамгаалдаг гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 цаг 28 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 цаг 29 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 цаг 30 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 цаг 30 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 цаг 31 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 цаг 33 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 цаг 33 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 цаг 35 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 цаг 38 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.